x

Б.Энхбаяр: Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулан хахууль авч, мөнгө угаадаг үйлдлийг таслана

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах заалтын талаар тайлбар хийв. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-"Төслийн 3.2 дахь заалтыг хасах гэдэг нь Мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцыг задруулсан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангаруулах чиглэлээр Засгийн газраас өгсөн заалтыг УИХ дахь манай намын бүлгийн саналын дагуу хасах санал хураалт юм.

Засгийн газраас оруулж ирсэн төсөл нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан, тэр дотроо хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг яллах гэсэн ямар ч санаархал байхгүй. Тус зүйл заалт нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд огт хамаагүй заалт байсан. Үүнд улс төр хийж, санаатай мушгисан.

Монгол Улсад сүүлийн 100 жилийн хугацаанд үйлчилж байгаа эрүүгийн гэмт хэргийн заалт, шинэ зүйл биш. Тиймээс тус заалтыг хассанаар иргэдийн мэдэх эрх сэргэж, сэтгүүлчдэд хариуцлага тооцохоо болих зүйл огт байхгүй. Угаасаа энэ үйлдэл гэмт хэрэг байсан, цаашдаа ч байсаар л байна.

Засгийн газраас мөрдөн шалгах үйл ажиллагааны арга тактикийн нууцыг задруулдаг хуулийн байгууллагын сүлжээ, шантааж хийх, хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж, онц хэмжээний мөнгө угааж буйг таслан зогсоох санал ирүүлсэн. Би хэлдэг биш хийдэг сайд байна гэдгээ эрт илэрхийлсэн.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Герман, Франц зэрэг орны хууль тогтоомжид таван жилийн хорих ялаар шийтгэдэг. Манай улсад торгох ялтай байсныг болиулах санаачилга гарсан. Иргэдийн мэдэх эрхийг зөрчсөн заалт биш. Мөрдөн шалгах ажиллагааны аргын нууцлал алдагдаад байгаа" гэв. 

Тус заалтыг хасахыг дэмжих ажлын хэсгийн томьёолоор санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хорооны 14 гишүүнээс долоо нь дэмжиж, долоо нь татгалзав.

Санал хураалтаар санал тэнцсэний дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ажлын хэсгийн дүгнэлт нь зөв. Эрүүгийн хуульд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалж байгаа хүмүүс ял хүлээдэг. Ажлын хэсгийн саналаар гурван удаа санал хураалт явуулж болно. Тиймээс дахин саналт хураалт явуулж өгнө үү" гэв. 

Гэвч Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар "Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд авах арга хэмжээг чангаруулах заалт нь байнгын хорооны хуралдаан дээр эргээд сэргэж байна. Гишүүд УИХ дээр саналаа хэлж болно, дахин санал хураалт явуулах шаардлагагүй" гэснээр Засгийн газраас өргөн барьсан "Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах" тухай заалтыг хасах Ажлын хэсгийн санал Хууль зүйн байнгын хороон дээр дэмжигдсэнгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top