x

Т.Доржханд: Нүүрсний хулгайгаар дунд шатны удирдлагууд ял авбал сонсгол хийх шаардлагагүй

Өнөөдөр 11.00 цагт зарлагдаад байсан Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хорооны хурал ирцгүйн улмаас хойшилж, үдээс хойш ирцээ бүрдүүлэн хуралджээ. Хуралдааны эхэнд хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Гишүүд уг асуудлаар Түр хорооны даргаас зарим зүйлийг асуусан юм.

Түр хорооны гишүүн Д.Ганбат:

-Нүүрсний сонсголыг үр, дүнтэй ажил хэрэгч болоосой гэсэн хүлээлттэй байна. Бид өнөөдөр хянан шалгагчийн ажлын даалгаврыг харахад 10-аад даалгавар байна. Нүүрсний сонсгол олон түмний өмнө нээлттэй болохоор нотолгоотой, хэн нэгнийг үлдээхгүй, хэлмэгдүүлэхгүй байх ёстой. Хөнгөн хуумгай хандах, хянан шалгагч нарт ажиллах цаг хугацаа бий юу?

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-"Түр хороо долоодугаар сард УИХ-ын тогтоолоор байгуулагдсан. Нэг сарын өмнө Түр хорооны даргаар намайг томилсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон боловч гурав нь намайг томилогдсоны дараа гарсан. Түүнээс хойш 12 хянан шалгагч томилсон. Өнөөдөр гурван хянан шалгагч томилно.

"Эрдэнэс Тавантолгой" болон жижиг "Тавантолгой" компанийн анх байгуулагдсан цагаас эхлэн 10 гаруй жилийн бүх баримтыг шалгана. Бидний батлах гэж буй хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгнө. "Эрдэнэс Тавантолгой" компанид 2,000 худалдан авах ажиллагаа болсон байна.

Нотлох баримтыг гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Хянан шалгагчид Өмнөговь аймагт ажиллаж, нотлох баримтуудыг авчирч байгаа. Нотлох баримт гаргаж өгөхгүй асуудлууд байна. Тийм учраас ажлын даалгавар гаргаж байна.

Нүүрсний борлуулалт, тээвэрлэлттэй холбоотой нэлээд материал гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна. Шинжээч газар дээр нь ажиллаж, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах хэрэгтэй. 

Тээвэр, борлуулалттай хамааралтай компаниудын мэдээллийг УБЕГ-аас гаргуулна. Өнгөрсөн хугацаанд 487 компани нүүрс тээвэрлэлт хийсэн байна. Шалгалтын үйл ажиллагаа өргөн хүрээтэй явагдана.

Нүүрсчид их сандруу, бас их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж байна. Гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна. Нүүрс тээвэрт сэтгүүлчид машин тэрэг өгч, хуваарилж амыг нь үдсэн асуудал гарч байж болзошгүй. Тиймээс нотлох баримтын эх сурвалжтай, хянан шалгагчийн ажлыг эрчимжүүлж байж энэ ажлын ард гарна. Нүүрсний хулгайг шалгах ажиллагаа зогсохгүй. Цаг хугацаанд хавчигдаж, дуусгахгүй гэж үзэж байна" хэмээн хариуллаа.

Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-нд болох юм байна. Сонсголд "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах эсэхийг долоо хоногийн өмнө шийдэх аж.

Түр хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд сонсгол явуулах үед баримтлах зарчмын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Түр хорооны гишүүн Т.Доржханд:

-"Парламентын хянан шалгалтын механизм үр дүнтэй гэдгийг Хөгжлийн Банкны сонсголын үеэр маш сайн ойлгосон. Энэ удаагийн нүүрсний сонсгол явуулах түр хороо их учиртай. Өмнөх түр хороо нь байгуулагдаад тодорхой шалтгааны улмаас унасан. 18 сарын дараа дахин энэ ажлыг хийх байгаа учраас маш сайн хийх нь зүйтэй. 

Үүнд нэг л асуудал байгаа. Хөгжлийн Банкны хулгайг нотлох баримтын хүрээнд гаргаж ирээд байхад тус банкны дунд шатны удирдлагуудад хариуцлага тооцсон. Дунджаар 2-3 жилийн ял оноосон ч давж заалдах шатны шүүх дээр процесс үргэлжилж байна. 

Нэг ч улс төрч, сайд дарга нар байхгүй. Иргэдийнхээ өмнө мэдээллүүдийг нээлттэй гаргаад тавьсан ч хуулийн байгууллага дээрээ очихоор замхардаг. Хууль шүүхийн шийдвэрт нөлөөлөх эрх байхгүй ч хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөн. 

Хөгжлийн Банкны жишгээр нүүрсний сонсгол хийгдсэн ч хариуцлага хүлээдэг этгээдүүд байхгүй тохиолдолд яах билээ. Тиймээс ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд хуулийн өмнө хариуцлага хүлээх механизмыг хараат бус, бие даасан байдлаар хийж өгөх хэрэгтэй. 

Монголын түүхэнд хамгийн том дүнтэй авлигын асуудал яригдаж байхад шүүхийн өмнө очоод компанийн дунд шатны удирдлагууд нь ял авбал нүүрсний сонсгол хийсний шаардлага байхгүй, иргэд ч гэсэн итгэл алдана. 

Хөгжлийн Банк хэрэг 1.8 их наяд төгрөг байсан. Харин нүүрс бол худалдан авалт, үнийн дүн, хамрагдалт зэрэг маш нүсэр ажил байгаа. Тиймээс мэргэжилтнүүд, шинжээчдийг нэмэх хэрэгтэй. Гэхдээ шинжээчдийнхээ мэдээллийг уялдуулаад явах хэрэгтэй байна. Энэ хэсэгт ийм хэмжээний хулгай гарсан, оролцсон албан тушаалтнуудыг нэр устай нь зарлаад явахгүй бол үр дүнд хүрэхгүй.

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирал Б.Ганхуяг болон шийдвэр гаргасан бүх дарга нарыг сонсголд оролцуулах хэрэгтэй. Гадагшаа зугтсан, эрх барьж байгаа гэх мэт бүгдийг нь цуглуулаад ярьсны дараа дахиж хулгай хийж болохгүй гэсэн ойлголтыг төрүүлнэ. Ингэснээр том хулгайн хэрэг дарагдана. Гол нь хариуцлага хүлээлгэх тал дээр анхаарах хэрэгтэй байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top