x

Б.Энхбаяр: "Нүүрсний хулгайтай тэмц" гээд худлаа үнэн яриад явдаг Т.Доржханд гишүүн хуралдаа суумаар байна

Нүүрсний хулгайг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны хурал өнөөдөр 11.00 цагт товлогдсон ч ирц хүрээгүйн улмаас түр хойшлов.

Түр хорооны дарга,  Хууль зүйн сайд Б.Энхбаяр гишүүдийн ирц хүрээгүй явдалд нэлээд бухимдуу байлаа. УИХ нүүрсний сонсголыг ирэх сарын 4-нд хийх ёстой. Түр хорооны өнөөдрийн хурлаар ажлын даалгавар, тогтоол гаргах, дөрвөн шинжээч томилох ёстой байжээ. Мөн зарим байгууллага дээр очихоор материалаа гаргаж өгөхгүй байгаа, Нүүрсний хулгайг хянан шалгах түр хороонд орчихоод хуралдаа ирэхгүй, ирцээ бүрдүүлэхгүй байгааг зориудаар саад хийж байна гэж үзнэ. Хянан шалгах түр хорооны гишүүд хуралдаа суухгүй байгаагаас нүүрсний хулгайн сонсгол хугацаандаа явахгүй байх эрсдэл үүсч байна гэдгийг ирсэн гишүүдэд дуулгасан байна.

Өнөөдрийн хуралд Б.Жаргалмаа, М.Оюунчимэг гишүүн ирсэн, Э.Бат-Амгалан, Г.Ганболд, С.Ганбаатар, О.Цогтгэрэл нар хуралдаа ирээгүй байна. Энэ тухай гишүүн Б.Энхбаяр:

-"Т.Доржханд гишүүн ирж хуралдаа суумаар байна, нүүрсний хулгайтай тэмц, тэмц гээд худлаа үнэн тоо яриад яваад байдаг. Яг шалгах гэхээр хуралдаа ирдэггүй. Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч алга. Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдээ сольж өгөх саналыг намын бүлгийн болон УИХ-ын даргад тавина.

Худалдан авахтай холбоотой 2000 тендер шалгах гээд байдаг. Зургаан шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр шалгахад дор хаяж зургаан сарын хугацаа шаардагддаг ажил. Хянан шалгах хорооны түр хорооны хурлыг гишүүдийг иртэл хойшлуулъя" гэснээр хурлыг хойшлуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top