x

"UG Arena"-г дүүртэл суулгаад "Хот үзүүллээ шүү, 2024 оны сонгуульд санал өгөөрэй" гэдэг тохиолдол байна

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хурлаар өнөөдөр гурван асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

  1. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хуулийн агуулгын хүрээнд ярилцсан. Өрсөлдөөнгүй, хаалттай худалдан авалт хийснээр ямар их авлига бий болдгийг сая нийтээрээ харсан. Гэтэл нийслэл дээр дагалдаж орж ирж байгаа 20 гаруй хуулийн нэг нь нийслэлийн худалдан авалтыг шууд гэрээгээр хийнэ гэж байна.
  2. “Эрдэнэс тавантолгой” ХК-д Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хуулийг үндэслээд Бүрэн эрхт төлөөлөгч томилж байна.
  3. Уул уурхайн бүх компани бараа бүтээгдэхүүнээ зөвхөн биржээр арилжаална гэж байгаа. Гэтэл одоо орж ирж буй Уул уурхайн биржийн тухай хуулиар стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэхэд биржийн биш арилжаагаар зарж болно гэнэ. Авлигатай тэмцэнэ гэсэн уриа нь яасан бэ. Д.Сумъяабазар даргын үед олж илрүүлсэн дөрвөн тонны нөөцтэй Дорноговь аймагт байгаа нүүрсний ордыг цааш нь Х.Нямбаатар дарга үргэлжлүүлж явах юм гэнэ. Ингэхдээ саад болж байсан стратегийн орд мөн үү, биш үү гэх асуудалтай холбоотойгоор төсөв дагасан хуулиараа өөрчилж байна. Мөн орж ирсэн хуулиар стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэхэд биржээр арилжаалахгүй байж болно гэдэг нь тус ордтой холбоотой гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-"Засгийн газар төсөв дээр эхлээд зарлагаа зурчхаад дараа нь орлогоо зурж байна. Гэтэл айл өрхүүд эхлээд орлогоо зураад зарлагаа төлөвлөдөг. 2020 оны сонгуулиар ард иргэдийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр нь огт байхгүй болж, хүмүүс ядуурч байгаа. Гэтэл дарга нарын зардал хоёр дахин өсчихсөн байна. Урсгал зардал замбараагүй нэмэгдэж, хаа сайгүй хурал зөвлөгөөн болж байна. "UG Arena"-г дүүртэл орон нутгаас хүмүүс авч ирж суулгаад "Хот үзүүлж, бэлэг өгсөн шүү. 2024 оны сонгуульд манай намд санал өгөөрэй, хүмүүст нөлөөлөөрэй" гэдэг байдлаар төсвийн мөнгийг урсгаж байгаа тохиолдол байна" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top