x

Ж.Чинбүрэн: Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн өвчлөлийн зардлыг төр заавал даах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Монголд эмчилж чадахгүй хүүхдийн өвчнийг гадаадад эмчлүүлээд ирэхэд нь төрөөс бүрэн даах боломжтой. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ажил хэрэг болгож байгаа юу. Монголд эмчилж чадахгүй гэсэн тохиолдолд төр заавал даах ёстой. Жилд 10 тэрбумаас хэтрэхгүй зардал байх гээд байна. Та Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын хувьд үүнийг Даатгалын үндэсний зөвлөлийнхөө шийдвэрээр хийх боломжтой. Зарим үнийн тарифыг зохицуулснаар шийдэх боломж байгаа. Мөн эмч, эмнэлгийн байгууллагуудаа сургах асуудалд илүү анхаараасай гэж хүсэж байна" гэлээ.

Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Дотооддоо эмчилж чадахгүй байгаа 27 төрлийн өвчин байна гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг юм билээ. Үүнтэй холбоотойгоор 2024 оны улсын төсөв бодлогын өөрчлөлт оруулж байгаа зүйлс бий.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан. Хуульд өөрчлөлт оруулаад Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зөвхөн нийгмийн эрүүл мэндийн асуудалд зарцуулж байгааг эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулдаг болгож хамрах хүрээг нь өргөжүүлэх өөрчлөлт хуульд орж байгаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top