x

Н.Алтанхуяг: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг Б.Жавхлан сайд дэмжмээр байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хэдэн хатуу үг хэллээ.

Тэрээр "Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад гурван зүйл хэлье. Нэгт, НӨАТ-тай холбоотой. 2 хувийг буцаан олгоё гэдэг системийг 2014 онд эхлүүлсэн. Тэр үеийн Татварын ерөнхий газрын даргаар Батмагнай гэдэг хүн ажиллаж байсан. "Бид НӨАТ-ыг буцаан олголтын урамшууллын систем чинь их зөв юм байна. Далд эдийн засгийг ил болгох хөшүүрэг болох юм байна" гэж байсан. Энэ нь явсаар хууль нь гараад 2 хувь болсон. Одоо буцаан олголтын урамшууллыг 5 хувь болгохыг Б.Жавхлан сайд та нар дэмжмээр байна. Бүгдээрээ НӨАТ төлөгч болох систем рүү шилжье. Нэг нь төлдөг, нэг бултдаг асуудал алга болно.

УИХ-ын дарга санал аваад яваад байгаа нь зөв зүйл шүү. Та нар нэг их талцалгүй шийдчихмээр байна.

Хоёрт, Ч.Хүрэлбаатар эртээд зурагтаар худлаа ярьчихсан зогсоно лээ. "Төсвийн орлого гэнэтхэн доошоо унавал яах юм бэ, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг нэмэгдүүлж болохгүй" гэж худлаа ярьж байгаа юм. 2019 онд би Монгол Улсын баялгийн сангийн тухай илтгэл тавьж байсан юм. Төсвийн тогтворжуулалтын санг та нар идчихсэн байхгүй юу, Б.Жавхлан. Түүхий эдийн үнийн өсөлтийнх нь үеийн мөнгөнүүдийг аваад хадгалах, буурсан үед нь гаргаж хэргэлж байх үүрэгтэй сан юм. Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газраас эхлээд, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхаас эхлээд зүгээр л төсвийн цоорхойг нөхдөг болчихсон. Маш их мөнгө устгасан. 2019 он хүртэл 1 их наяд 309 тэрбум төгрөгийг идчихсэн. Энэ мөнгөө зүгээр л цоорхойгоо нөхчихсөн. Ингэж болохгүй. Тэгэхээр түүхий эдийн үнийн өсөлт бууралт НӨАТ-тай ямар ч холбоогүй. Хуулийнхаа дагуу Төсвийн тогтворжуулалтын сангаа та нар сэргээгээд ашигла.

Гуравт, Ирээдүй өв санг бас алаад идчихсэн. Болиоч дээ, Б.Жавхлан. 2030 он хүртэл энэ сангаас нэг ч мөнгө зарцуулж болохгүй гэснийг та нар хүчиндэж байгаад аваад иддэг болчихсон. Хэдэн их наяд төгрөг цугларсныг иддэг болчихсон.

Тэгсэн хэрнээ НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүл гэхээр үгүй гээд гүрийгээд байх юм. Төсвийнхөө зарлагыг багасга аа, Б.Жавхлан. Би Ерөнхий сайдыг хэлэхгүй. Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан сайд нар асар буруу бодлого явуулж байна. Төсвийн зарлага нэг жилийн дотор хоёр дахин өснө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм айл дэлхий дээр байхгүй. Хавар баталчихсан тоонуудаа одоо өөрчлөхөө болиоч ээ" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top