x

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг хамтатган хэлэлцэх санал гаргана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, хурлын дараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Гурван субьект эрүү, иргэн, татвартай холбоотой хуулийн өөрчлөлтийг зөвхөн Засгийн газар өргөн барих хуультай. Иймээс Г.Занданшатар даргын ярьж буй НӨАТ-ын асуудал хуульд нийцэж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. 

Үүнтэй зэрэгцэн миний өргөн барьсан НӨАТ-ыг таван хувь, буцаан олголт нь хоёр хувь, нийт төлөх татвар нь гурван хувь байх энэхүү өөрчлөлтийн төслийг 2020 онд өргөн барьсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдахаас хоёр хоногийн өмнө өргөн барьснаараа хуульд нийцсэн байгаа. 

10 хувийн НӨАТ-ын татвартай байгаа тохиолдолд таван хувийн буцаан олголт олголоо ч гэсэн татварын бааз хангалттай нэмэгдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 120,000 аж ахуйн нэгжийн 80,000 нь НӨАТ төлөгч байна. Эдгээр ААН-ийн тоо нэмэгдэхгүй. Хувиараа бизнес эрхэлж буй 250,000 хүний 50,000 нь НӨАТ төлөгч байгаа юм. Үлдсэн 200,000 нь НӨАТ төлөгчөө орж ирэхгүй байх нөхцөл байдал үүсээд байна. 

Татварын хувийг нь багасгаж байж далд орлогууд ил болно. Орон нутагт НӨАТ-ын баримт өгдөг дэлгүүр бараг байхгүй. Тиймээс иргэд энэхүү буцаан олголтод хамрагдаж чадахгүй байгаа. 

Гэхдээ Г.Занданшатар даргын санаачилсан хууль иргэдийн анхааралд орсон учраас хэлэлцүүлэхээс өөр аргагүй. НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг хамтатган хэлэлцэх санал гаргана. Ардчилсан нам иргэдэд илүү боломжийг олгох, бизнесийг өргөжүүлэх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх үүднээс энэ асуудалд хамтарч оролцоно гэсэн байр суурьтай байгаа" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top