x

НҮБ-ын энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэгт үг хэлэв

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 10 дугаар сарын дарга Бразил Улсын санаачилгаар энэ 10 дугаар сарын 25-ны өдөр Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал сэдвийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн олон улсын энх тайван, аюулгүй байдалд оролцох оролцоо: Онолоос практикт шилжих нь” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Бразил Улсын Гадаад хэргийн сайд Мауро Виейрагийн удирдан явуулсан эл хэлэлцүүлгийн эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал Сима Бахус, Олон улсын улаан загалмайн хорооны дарга Мирьяна Спольярич болон Бразил, Африкийн холбооны иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, үг хэлэв.

Нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэлэв. Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1325 тоот тогтоолыг 2000 онд баталснаар эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдлын асуудал дахь оролцоо нэмэгдсэнийг тэмдэглэж, үүнийг улам бүр нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцлов.

Тэрээр Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төр, шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төдийгүй эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн хувьд чадавхжуулах чиглэлээр хөгжлийн бодлого, хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав. Түүний дотор эмэгтэйчүүдийн улс төрийн сонгуульд нэр дэвших квотыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн, өнгөрсөн 6 дугаар сард Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг амжилттай зохион байгуулсан, мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд оролцож буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоо үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллаж байгаа зэргийг цохон тэмдэглэв.

Нээлттэй хэлэлцүүлэгт 90 гаруй гишүүн улсын төлөөлөгчид, түүний дотор Алжир, Гватемал, Люксембург, Индонез, Өмнөд Африк, Сент Винсент ба Гренадин зэрэг улс Гадаад хэргийн сайдын, Ардчилсан Конго, Колумб, Тонга зэрэг улс нийгмийн хөгжил, эмэгтэйчүүд, дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайдын, Гүрж, Словени, Украйн зэрэг улс дэд сайдын түвшинд тус тус оролцож, үг хэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top