x

Б.Батбилэг: Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн нарын хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дууссан

Нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа УИХ-ын гишүүдийн талаар АТГ-аас мэдээлэл хийв.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг:

-"2022 оны арванхоёрдугаар сард бид нүүрсний хэрэгт холбогдуулан улс төрд нөлөө бүхий хүмүүсийг шууд болон шууд бусаар байдлаар хамаатай байж болзошгүйг зарлаж шалгасан. Нэр дурдагдаагүй УИХ-ын гишүүд мөн шалгагдсан.

Зарим хүнд холбогдох нүүрсний хэрэг шүүх дээр очсон. Тухайлбал "Эрдэнэс таван толгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийн гэм бурууг тогтоох шүүх хурал товлогдсон байна.

УИХ-ын дарга асан болон УИХ-ын гишүүнд холбогдох нэг хэрэг, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асанд холбогдох хэрэг прокурорын шатанд хянагдаж байна.

УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж байгаа. Зарим хэрэгт шинжилгээний дүн эцсийн байдлаар гараагүй байгаа бөгөөд хариу гарахаар хавтаст хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргэнэ.

Д.Бат-Эрдэнэ гишүүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч байгаа. Шинжээчийн дүгнэлт эцсийн байдлаар гарч, танилцуулсны дараа хэргийг прокурорт шилжүүлнэ. А.Адъяасүрэн гишүүнд холбогдох хэргийг шалгаж дуусч байгаа.Шувуу ажиллагааны хүрээнд н.Наранхүү гэдэг хүнийг нүүрстэй холбоотой хэрэгт гадаад улсаас авчирсан. Мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан байдлын хүрээнд цагдан хорихгүйгээр гэрийн хорионд байлгах, улсын хилээр гарахыг хязгаарласан. Түүнийг хэрэгт оролцогчоор шалгаж байна. Нүүрсний хэрэгт холбогдсон Энх-Амгалан нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн" гэв. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахлах комиссар Э.Оюунболд:

-"Т.Бадамжунайгийн хэргээс Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой үйлдлийг тусгаарласан. Тэр хүн дахиад хэд хэдэн хэрэгт шалгагдахаар байгаа. Яллагдагчаар татсан хэрэг бий учир тусгаарласан. Нүүрстэй холбоотой тодорхой хэмжээний мэдээлэл устгагдсан тухай өмнө нь хэлж байсан. Энэ хүрээнд 20 гаруй хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үлдсэн нөхцөл байдлыг тогтоохоор гаалийн байгууллага, тухайн компаниудын нүүрсний мэдээ тайланг тулгах байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах нүүрс ачиж, буулгах талбайгаас улсын хилээр нүүрсийг тээвэрлэхдээ хил гаалийн албан тушаалтнуудад хахууль өгөх замаар бүртгэлд оруулахгүйгээр гаргасан нь тогтоогдож, шалгаж байгаа. Эдгээр дотор 11,000 машины мэдээлэл устгагдсан хэрэг бий. Гааль дээр 1,000 тонн хагас коксожсон нүүрс гацсан байна гэх асуудлын талаар тодруулж хэлнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top