x

УИХ-ын дарга Г.Занданшатар Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын Парламент болон Бундестагийн гишүүнээр он удаан жил ажилласан туршлагатай улс төрчтэй дахин уулзаж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэж, Европ болон Европын институцуудыг бэхжүүлэх, гадаад харилцааны олон асуудлыг ухаалгаар зохицуулах ур ухаан, Европын Холбоонд өөрийн гэсэн ул мөр үлдээсэн гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. Тэрбээр, бид ирэх долоо хоногт Европын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч, Монгол-Европын Холбооны парламент хоорондын 16 дугаар уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, Монгол Улсын Үндсэн хууль, улс төрийн намын шинэчлэл, хориг арга хэмжээний аюулгүй байдалд үзүүлэх хариу арга хэмжээ, эрчим хүч, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ хэмээн танилцуулав. Түүнчлэн, Монгол Улсын ардчилсан шилжилтийг дэмжих, ардчилсан институц, үйл явдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Фридрих-Эбертийн сангийн үе үеийн удирдлага, гишүүдэд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн шинээр томилогдон ирэх Монголыг хариуцсан суурин төлөөлөгчийг бүх талаар дэмжин ажиллана гэлээ.

Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц Монгол Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаа нь том хүндэтгэл хэмээн уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрбээр, Фридрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг өчигдөр тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд дахь бидний үйл ажиллагааг Монгол Улсын төр засаг, иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж ажилласанд талархалтай байна. Цаашид сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно гэлээ. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал парламентынхаа ардчиллыг бэхжүүлэхэд олон чухал ажил хийж байгааг онцлон дурдмаар байна. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, мөн сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан нь чухал алхам болсон. Монголын парламентын хөгжлийг өндөр түвшинд авчрахад Улсын Их Хурлын даргын хувь нэмэр, үүрэг чухал болохыг сайшаан тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, парламентын ардчиллыг бэхжүүлэх амин сүнс нь олонх, цөөнхийн харилцааг зөв залах гэж үздэг. Дэлхийн улс орнуудын парламентын үйл ажиллагаатай танилцахад Их Британийн парламент уг амин сүнсийг хамгийн сайн хэрэгжүүлсэн байдаг. Тус орны парламент дахь цөөнхийн бүлгийн дарга нь сайдын түвшний эрэмбэтэй. Ингэснээр цөөнхийн бүлгийн дарга нь маргаашийн Засгийн газрынхаа тэргүүнээр ажиллах боломжийг бүрдүүлсэн философ юм. Энэ нь хамгийн сайн туршлага гэж харсан хэмээлээ.

Уулзалтын дараа талууд Төрийн ордноо зохион байгуулагдсан “Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

Фридрих-Эбертийн сан нь Герман Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу 1925 онд байгуулагдсан. Ардчиллын үндсэн гурван үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр үйл ажиллагаа нь суурилдаг аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 6 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 25 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 1 цаг 44 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 1 цаг 50 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 1 цаг 52 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 1 цаг 52 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 54 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 2 цаг 42 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 2 цаг 56 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 50 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 3 цаг 53 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 3 цаг 55 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 3 цаг 56 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 3 цаг 58 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай 3 цаг 59 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 16 цаг 40 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 16 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 17 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top