x

АН-ыг харлуулдаг бүхний цаана "женко" байдаг. Харж авцгаа!

Ардчилсан намыг сулруулах нь Монголын ардчиллыг сулруулж, аль нэг улсыг аялдан дагадаг болох эрсдэлтэй гэж хэлэх иргэд цөөнгүй байдаг. Харин сүүлийн жилүүдэд АН-ын  үйл ажиллагаа муудаж, сулруулахад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөө, оролцоо их байдаг гэдэг. 

Тухайлбал, АН-ын лидерүүдийн нэр хүндийг сүүлийн 10 жилийн хугацаанд нийгэмд унагах ажиллагаа Х.Баттулгыг хийсэн гэдэг бол мөн түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхад Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Сангийн сайд асан С.Баярцогт нар шоронд орж, улмаар Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг ч хуулийн байгууллага шалгаж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдсоноор энэ бүх хэлмэгдүүлэлт зогссон гэж хэлэх хүмүүс ч байдаг. 

Харин өнгөрсөн хоёрдугаар сард АН-ын даргаар Л.Гантөмөрийг Улсын дээд шүүх бүртгэснээр Х.Баттулга, С.Эрдэнэ нарын маргаанд цэг тавьсан гэж болно. Гэтэл сүүлийн үед А.Авар гэх иргэн өөрийгөө "Жокер" хэмээн нэрлэн, нүүрээ будаж АН-ын үйл ажиллагаанд оролцож, тус намын удирдлагуудыг ч шүүмжлэх болсон нь олны иргэдийн анхааралд ороод байгаа. Мөн түүнд зарим иргэд таагүй хандаж энэ хэмжээгээр АН-ын нэр хүнд ч муудаж байгаа гэхэд болно. 

Тэгвэл "жокер" гэх иргэн А.Аварын ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга байгаа талаар АН-ын УТЗ-ийн гишүүн М.Чимэддорж цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр "Нөгөө жокерийн чинь эзэн нь дахиад л нөгөө жэнко гэгч бүтэхгүй этгээд байж. Сая хөх туг гээд явахад нь бараа бологчоор явсан юм байна. АН-ыг харлуулж суудаг хүн хэн бэ, цаад жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг харж авцгаа!" хэмээн бичжээ. 

Учир нь иргэн А.Авар нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын "Хөх туг" хэмээх аянд бараа бологчоор явсан аж. Хачирхалтай нь Х.Баттулга "Хөх туг" хэмээж зарим аймагт очиж, иргэдтэй уулзахдаа "АН-ын нэр, логог өөрчлөх санал асуулга" авч явсан байдаг. 

iSee.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top