x

БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой тавих төслийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэхэд санал нэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа.

Тэрбээр ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглээд Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын харилцаа, бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг онцлов.

Мөн Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар оросын талтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

 

В.В.Абрамченко ОХУ нь ойрын хөрш, Ази дахь гол түнш Монгол Улстай урт хугацааны түүхэн нөхөрсөг харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, худалдаа, эдийн засаг, банк санхүү, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, ашигт малтмал зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг тэмдэглэв.

Талууд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн, баруун бүсийн төмөр замын бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой тавих зэрэг төслийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэхэд санал нэгдлээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэлмэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top