x

Ц.Цэрэнпунцаг: Сонсголыг хийе гэсэн хүсэл зориг ажлын хэсгийнхэнд дутагдаад байгаа юм биш үү

Коронавирусийн халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн зарцуулалт, орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн. 

Гэвч УИХ дахь АН-ын бүлгээс "Төсөл, хөтөлбөрийн зарцуулалт дээр ажиллах шинжээч байхгүй, шинжээч томилох гэхээр МАН-ын гишүүд нь зориуд ирцээ бүрдүүлэхгүй байна" хэмээн эсэргүүцсэнээр өнөөдрийн сонсгол хойшиллоо. Сонсголын үеэр МАН-ын гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-О.Цогтгэрэл даргаа энэ жаахан ойлгомжгүй зүйл боллоо шүү. Сонсгол хийнэ гэснээрээ хийнэ үү. Бид өнгөрсөн 2-3 жил маш хүнд үеийг өнгөрүүлсэн. Эрүүл мэндийн талдаа амжилттай даван туулсан. Эдийн засгийн асуудал одоо ч хүнд хэвээрээ байгаа.

Төрийн албан хаагчдыг зовоохгүйгээр сонсголоо яаралтай хийгээд олон нийтэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дараагийн КОВИД болоход ажил хийх төрийн албан хаагч олдохгүй шүү. Шинжээчтэй, шинжээчгүй сонсголоо яаралтай хиймээр байна. Төсөвтэй холбоотой мэдээллийг Сангийн яамнаас өгөхөд бэлэн. 

Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Өнөөдөр сонсголоо явуулчихсан байна, ажлын хэсэг гараад дөрвөн сар болж байна. Засгийн газар ажлын хэсэг хоёр яаж харилцсан нь байнгын хороон дээр хамаагүй асуудал. Байнгын хороо хуулиа барьж ажиллах ёстой.

Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар нийтийн сонсголын товыг дахин зарлах асуудал болохоос хойшлуулах зохицуулалт биш. Өнөөдөр бол нэлээн цэгцлэгдсэн материалууд байх ёстой. Нэг талаас сонсголыг хийе гэсэн хүсэл зориг Ажлын хэсгийнхэнд дутагдаад байна уу гэж харж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top