x

“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улс цэргийн шинэчлэлийн гол зорилгоо “мэргэжлийн цэрэгт суурилсан, цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлтэй бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулна” хэмээн тодорхойлсон байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны холбогдох тогтоолууд, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийг тус тус үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлт, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд шинэ сорилтууд бий болсонтой холбогдуулан улс орнууд аюулгүй байдлын үзэл баримтлал, төрийн бодлогодоо батлан хамгаалах төсөв, зардлаа нэмэгдүүлэх болон зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогодоо ихээхэн анхаарч байна.

“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь бүтцийн хувьд дэлхийн ба бүс нутгийн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн нөхцөл байдал, Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийн өнөөгийн байдал, Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын чиглэл, Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо гэсэн 4 бүлгээс бүрдэж байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх үйл ажиллагаа сайжирч, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэгт нийцсэн, шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт технологид суурилсан өндөр бүтээмжтэй зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангах эрх зүйн орчин таатай орчин бүрдэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top