x

Х.Булгантуяа: Хүүхдийн чиглэлийн нарийн мэргэжилтэн авна гэж хуульчилсан ч ажиллах хүн олдохгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж, байнгын хороо руу шилжүүллээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хуулийн төслийг танилцуулсан бөгөөд хуульд хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүргийг хуульд шинээр нэмэхээр тусгасан байна. 

Мөн хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэж, ашиглах шинэ зохицуулалтыг оруулжээ. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Шинээр авах нийгмийн ажилтнууд ТҮ байх нь зөв байх. Бодлогын агентлаг нь ТЗ байж болно. Төрийн албан хаагчдаа халж солих, мэргэшсэн хүмүүсээ алдаад байдаггүй байх тал дээр нь бид давхар анхаарах шаардлагатай. Хүүхдийн чиглэлийн нарийн мэргэжилтэн авна гэж хуульчилсан ч ажиллах хүн олдохгүй байгаа. Нийт сургуулийн 20 хувь нь одоо хүртэл сэтгэлзүйч байхгүй. Уг нь бол орон тоог нь гаргасан бөгөөд төсөв мөнгө нь бэлэн.

Нийгмийн ажилтантай болъё гэхэд ирэх жилийн бүх төгсөгчдийг аваад ч энэ тоо гүйцэхгүй. 15 их сургууль нийгмийн ажилтан бэлдэж байна. Жилд 300 орчим хүн төгсөж гарч байгаа. Боловсролын салбарт бага, дунд, ахлах анги хариуцсан нийгмийн ажилтан гэж байх ёстой болоод байгаа" гэв.

Мөн хороо, сум болгон хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болно гэдгийг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top