x

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх ямар ч боломж байхгүй

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаад байгаа. Энэхүү саналыг 24 цагийн дотор 42,000 гаруй иргэн дэмжээд байна. Саналыг нэг сарын хугацаанд авах бөгөөд гарын үсгийн тоо 100 мянгад хүрвэл хууль санаачлах боломж нээгдэх юм. 

Тэгвэл энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох ямар ч боломжгүй. Энэ бол татварын тогтолцооны асуудал бөгөөд гэнэт шийддэг зүйл биш. Бүх талын нөлөөллийг сайтар судалж байж ярих учиртай. Татварын асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв үү, буруу юу гэдгийг бодолцох хэрэгтэй.

Мэргэжлийн яамнаас санал асууж, судалгаа авах бол бид бэлэн. Хамгийн их судалгаа шинжилгээ нь Сангийн яаманд бий.

НӨАТ бол төсвийн орлого бүрдүүлэх, далд эдийн засгийг ил болгох үндсэн хоёр зорилготой. Хамрагдалт нь одоо 69% дээр ирж байна. Олон улсын үнэлгээгээр бол хангалтгүй үзүүлэлт бөгөөд 90% хүрч байж, далд эдийн засаг ил боллоо гэж үзнэ.  

Мөн НӨАТ бол манай төсвийн хамгийн тогтвортой хэсэг. Ирэх онд буцаан олголтод 400 тэрбум төгрөг оногдоно. Харин 5% болговол нэмж 600 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Энэ бол маш өндөр дүн. Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан, маргааш хэлэлцэж эхлэх гэж буй энэ үед ийм асуудал байх боломжгүй" гэлээ.

Түүнчлэн НӨАТ төлөгчдийн 10% нь нийт орлогын 60%-ийг бүрдүүлдэг байна. Өндөр хэрэглээтэй хүмүүс илүү их татвар төлж байгаа юм. Тиймээс буцаан олголтыг нэмэгдүүлэх нь өндөр хэрэглээтэй хэсэгт тэр хэрээр мөнгө очно гэсэн үг. Харин төрийн бодлого нь бага орлоготой иргэдээ дэмжихэд оршдог. Иймд бодлогоо хэн рүү чиглүүлж байгаагаа харах хэрэгтэй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.155)
    Татвараар төсөв бүрүүлэх нь гэмт хэрэг
    2023 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 4 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 23 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 1 цаг 42 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 1 цаг 48 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 1 цаг 50 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 1 цаг 50 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 52 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 2 цаг 40 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 2 цаг 54 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 48 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 3 цаг 51 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 3 цаг 53 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 3 цаг 54 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 3 цаг 56 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай 3 цаг 57 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 16 цаг 38 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 16 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 16 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top