x

Д.Амарбаясгалан: Манай улс Франц руу уран нийлүүлснээр 3.8 тэрбум ам.долларын эргэлт бий болно

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ураны чиглэлд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монголын тал 34 хувиа эзэмшээд хөрөнгө оруулалтын үүргээ биелүүлэхэд мөнгөн эргэлт муугаар бодоход нийт 2,5 тэрбум долларын чөлөөт урсгалыг бий болгоно, үүнийгээ дагасан ногдол ашиг хөндөгдөнө. Хамгийн дээд талдаа 3.8 тэрбум долларын эргэлт бий болно. Өнөөдөр мөрдөгдөж байгаа татварын хуулийн хэрэгжилтийн хүрээнд ямар үр өгөөж гарахыг судлахад өнөөдрийн үнэ цэнээр 3.8 тэрбум долларын орлого орно.

Төслийн нийт өртөг 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй, тэгвэл 500 орчим сая долларын хөрөнгө оруулалт бидэнд хүндрэл үүсгэнэ.

Тодруулбал хүртэх ашиг нь 6-10 жил болж сунах эрсдэлтэй байгаа учраас бид үүнийг наашлуулах нь зүйтэй гэж үзсэн. Одоо хэрэгжиж буй хуулийн дагуу төсөл хэрэгжих Дорноговь аймаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөөөс 10 хувиар санхүүжнэ. Түүнээс гадна хөрөнгө оруулалт хийж байгаа компани нийгмийн хариуцлагын хүрээнд  жилд нэг сая ам.долларыг аймагт зарцуулна. Тиймээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож авах нь чухал ач холбогдолтой гэж үзэн 34 хувиас татгалзан, 5 хувийн АМНАТ авах боломжтойг ч судалсан. Ингээд тооцохоор 10 хувийн АМНАТ авах боломжтой. Нэмэгдэж орж ирсэн орлогоос өсөн нэмэгдэх АМНАТ авна гэдэгтэй санал нэгдсэн. Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээр мөрдөгдөж байгаа ураны үнээс хамаараад 11-19 хувийн АМНАТ авах шаардлагыг тавьсан. Монголчууд ураны төслийг анх удаа хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс эдийн засгийн үр ашгийн дийлэнхийг Монголын талд байлгахаар хийсэн.

Тодруулбал, МУ-ын Засгийн газар 10 хувийн давуу эрхтэй хувьцааг эзэмших Францын талаас санал тавьж, ярилцсан. Тэд алтан хувьцааны санал тавьсныг давуу эрхийг эзэмших хүсэлтээ хэлэхэд Францын тал хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн үнэ цэнээр тооцоход 400 орчим сая ам.долларыг ногдол авахаар болсон ба жилд 13 сая ам.доллар авна.

Монгол Улсын хэрэгжиж буй аливаа татварын хууль эрх зүйн орчноос давсан хөнгөлөлт, таатай орчныг үзүүлэхгүй гэдэгтэй талууд санал нэгджээ.

Уран нь олон улсын бирж дээр худалдаалагддаг.  Гэрээ, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны бүх асуудлыг хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Уран нь Монгол оронд шинэ тутамд бий болж байгаа зүйл. Олон нийт үүнийг их аюултай зүйл, их том хэмжээний төсөл гэж ойлгодог. Орчин үеийн дэвшилтэт технологийн аргаар буюу байгаль орчинд ээлтэй олборлолт хийх талаар илүү олон нийтэд тайлбарлаж, таниулахыг зорьж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 4 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 12 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top