x

ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Амбан захирагч ирэх 12 дугаар сард манай улсад албан айлчлал хийнэ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж хадгалагдаж, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт эрчимжиж байгааг дурдаад, цаашид худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлж шинэ шатанд гаргах, хоёр орны бүс нутгийн болоод соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчны доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, ажлыг эрчимжүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Тэрбээр “2023 оны эхний долоон сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 2.4 тэрбум доллар байгаагаас нийт экспортын 60.8 хувь буюу 1.3 тэрбум долларыг ОХУ-аас экспортолсон газрын тос, нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Жилээс жилд манай хоёр улсын худалдааны зөрүү буюу тэнцвэртэй байдал алдагдаж байгаа бөгөөд тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах асуудал нэн чухал байна” хэмээн онцлоод, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгаа талаараа яриа өрнүүлэв.

Уулзалтын үеэр байгаль орчныг хамгаалах, хоёр орны худалдааны эргэлтийг сайжруулж, хөнгөн үйлдвэр болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, арьсан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах зэргээр хамтын ажиллагааны цар хүрээг бүс нутгийн хэмжээнд болон хоёр улсын холбогдох байгууллагуудын хүрээнд асуудлыг шийдвэрлэх гарц байна гэдэгтээ  талууд санал нэгдэж байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх зэргээр газар зүйн нэг бүс нутагт оршдог улс орнуудын хувьд хамтран ажиллах нь чухал гэж үзэж байгаагаа хоёр тал илэрхийлж байв.

Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын урилгаар ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Амбан захирагч Михаил Владимирович Дегтяревын энэ оны 12 дугаар сард манай улсад хийх албан айлчлалын үеэр бүс нутгийн соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, бизнесийн танилцах уулзалт зэргийг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа талаар Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан яриандаа дурдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top