x

Б.Жавхлан: Францын тал өөрийн хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн

Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Францын талаас “Орано групп”-ийн ерөнхий захирал Клод Имовен, Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар Парис хотод гарын үсэг зурлаа.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын эдийн засгийн бие даасан тогтвортой байдал цаашид аюулгүйгээр Үндсэн хуульд заасан агуулгаараа үр ашиг нь Монголын ард түмэнд дийлэнх нь очих зарчмаа барьж хөрөнгө оруулалтын гэрээ, төслийг эхлүүлэх нь маш чухал байна.

Бид парламентын засаглалтай учраас олон улсын мега төслийг УИХ-аар оруулж, батлах ёстой. Тэр хүртэл бэлтгэл ажлаа хангах, хөрөнгө оруулагч талтай ерөнхий, суурь зарчмуудаа тохирох, ойлголцох энэ асуудалд бичиг баримтын статус нь Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр протоколд хоёр талаасаа тохиролцож байна. Энэ удаад Монгол Улсын талаас тавьж байгаа шаардлагууд, бидний зорьж байгаа агуулгуудыг Францын талаас нааштай хандаж, эергээр хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл өмнөх мега төслүүдтэй харьцуулах юм бол Монголын ард түмэнд тогтвортой эдийн засгийн болон нийгмийн чиглэлийн үр өгөөжөө өгөх сайн төслийн суурь тавигдлаа гэж харж байна. Аль болох санхүүгийн болон бусад эрсдэлээс зайлсхийж, ийм төрлийн хувьцааны хариуцлагаас зайлсхийсэн.

Байгалийн баялгаа ашиглуулсныхаа төлбөрүүдээ олон улсын жишигт байдаггүй, өндөр хэмжээнд авахаар хоёр талаасаа ойлголцсон нь маш чухал.

Тухайлбал бид Оюутолгой компаниас бид АМНАТ таван хувь байдаг бол тогтвортой 10 хувь дээр нэмэх нь үнээс хамааралтай, өсөн нэмэгдэх АМНАТ авна. Одоогийн ураны үнэ 72 сая ам.доллар хүрсэн бөгөөд энэ ханшаар тооцвол 13 хувийн АМНАТ авах боломж бүрдэнэ.

Төсөл амжилттай хэрэгжих, алдагдалтай байхаас үл хамаарч олборлолт эхэлсэн л бол АМНАТ шууд тогтвортой авах, аж ахуйн нэгжийн орлогын татварыг одоогийн хууль эрх зүйн зохицуулалтаар авна, давуу эрхийн 10 хувийн хувьцааг нэмж эзэмшихийг хоёр талаас ойлголцлоо. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь АМНАТ-тай дүйцэхүйц хэмжээний жил бүр урьдчилж тохирсон тогтмол ногдол ашиг аваад явна. Ямар нэг хувьцааны дагуу зээлээр хөрөнгө оруулалт хийх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх зэрэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй.

Францын тал өөрийн хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн. Өмнөх гэрээнүүдээс ялгаатай нэг суурь зарчим нь хүнд шилжүүлэх буюу татварын орчныг нуун дарагдуулах зарчмууд байж болохгүй гэх зарчмаар аудит хийлгэж явна гэдгийг хоёр тал сайн ойлголцож, тохирлоо. Энэ бол өмнөх олон улсын гэрээнүүдтэй харьцуулах юм бол олон улсын хөрөнгө оруулалтын гэрээний зарчмыг шингээсэн шинэлэг зарчмыг суулгаж өгсөн нь маш сайн зүйл" гэсэн мэдээллийг өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимууддаа өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай 1 цаг 47 мин “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг хэмнэнэ 1 цаг 51 мин Цахим хэрэглээг багасгаж, өв соёлоо танин мэдэх хөтөлбөр хэрэгжиж байна 1 цаг 53 мин Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 1 цаг 55 мин Монголбанк оны эхний хоёр сард 396.1 кг үнэт металл худалдан авчээ 2 цаг 1 мин М.Адилсайхан: Эрүүл мэндийн салбарт улс төржвөл иргэд хохирдог гэдгийг битгий мартаасай 2 цаг 42 мин Өнөөдөр орой сарны бүтэн хиртэлт болно 3 цаг 7 мин “Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг 500 000 төгрөг болгохыг 54.997 хүн дэмжжээ 3 цаг 36 мин Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана 3 цаг 53 мин "Реал Мадрид" энэ улирлын анхны дараалсан хожигдлоо хүлээв 4 цаг 44 мин Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг албан ёсоор нээгдлээ 4 цаг 51 мин Боловсролын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ 4 цаг 52 мин Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь гарчээ 4 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 4 цаг 57 мин Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээжээ 4 цаг 58 мин Майамигийн хамгийн үнэтэй харшийг Meta-гийн үүсгэн байгуулагч худалдан авлаа 7 цаг 3 мин Засгийн газар ноолуурын салбарын зээлийн нөхцөлийг уян хатан болгоход анхаарна 7 цаг 4 мин Иран: Ормузын хоолой руу нэвтэрсэн бүх хөлөг онгоц руу гал нээнэ 7 цаг 8 мин Монгол, Индонезийн Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 7 цаг 10 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ 7 цаг 11 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл о... Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн барилга цуурч, хич... ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөв...
Top