x

Монгол Улс өгөөжөө шууд хүртэх гэрээ үзэглэж, Уранаа Францтай хамтран боловсруулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээний  төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурлаа.

Ингэснээр 2023 онд багтааж, Үндсэн гэрээг эцсийн байдлаар байгуулах боломж бүрдэж байна.

Ингэхдээ Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй, харин эдийн засаг, техник, технологийн ямарваа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцлөө тохирсон байна.

Өөрөөр хэлбэл, Монгол улсад нэг ч долларын өр оногдохгүй, өгөөжөө шууд хүртэх юм.

Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх төсөл 47 жил үргэлжилнэ. Эхний ээлжид 2024-2027 онд бэлтгэл ажлаа хангах бол 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онд 9 жил үргэлжлэхээр гэрээг үзэглэсэн байна. 

Төрийн өмчит “Мон-Атом” ХХК, “Арева Монгол” ХХК хооронд “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г  2013 онд байгуулсан. Тус гэрээнд Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Өмнөтийн ордуудын цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтран байгуулсан “Бадрах Энержи” ХХК-д олгосон юм.

Ингээд Төрийн өмчит “Мон-Атом” ХХК нь “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг эзэмшиж эхэлсэн. Тэгвэл урьдчилсан байдлаар Засгийн газрын хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч нь аливаа хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй 10 хувийн дараах давуу эрхтэй хувьцааг үнэ төлбөргүй эзэмшихээр боллоо. Давуу эрхийн хувьцааг эзэмшихтэй холбогдуулан суурь АМНАТ нь 5%, Монголын талын эзэмшлийг тусгай АМНАТ-ын нэмэлт 5 хувиар нэмж орлуулах, түүнчлэн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг нэмж тохиролцон, нийт АМНАТ-ыг 19 хүртэл хувиар тооцохоор зөвшилцөлд хүрлээ.

Борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар болохоор тооцоолж байгаа энэ төслөөс Монгол Улс 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох боломжтой. Мөн жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрөхөөс АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна.

Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна.

Түүнчлэн “Бадрах Энержи” ХХК-ийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байхаас 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллуулж шинээр 700 гаруй тогтмол ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бахх (172.69.252.157)
    монголчууд уранаар хордож үхэх нь дутаж гэнэ
    2023 оны 10 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top