x

Х.Нямбаатар: Бондын хөрөнгийг Сэлбийг тохижуулахад зарцуулна

Хотын даргаар томилогдон ажиллахаар болсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар тайлбар өглөө.

Тэрбээр "Бондын хөрөнгөөр Сэлбийн далан дагасан хойноос урагшаа явж байгаа том босоо замыг санхүүжүүлэх, дуусаагүй сургууль, цэцэрлэгийн барилгыг санхүүжүүлнэ. Бондын хүү цан цохисон өдрөөс тооцогддог учраас барилга угсралтын болон замын ажил эхлэх хугацаагаа сайн тооцож, гаргах нь зөв гэж бодож байгаа. Улс төрийн шийдвэр гарснаас биш ажлаа хүлээн аваагүй байна.

Ажил хүлээн аваагүй байгаа учраас хариуцсан хүмүүстэй нь санал солилцоогүй. Гэхдээ зарим нэг статистик харлаа. Сүүлийн хоёр жилээр импортын автомашин хэчнээнээр орж ирсэн, түгжрэл хэдэн цагийн үед аль цэгүүд дээр үүсдэг вэ, чагтан түгжээ зэрэгтэй холбоотой статистик тоо харж байна. Мэдээж хэрэг хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал. Энэ асуудлаар Б.Дэлгэрсайхан сайдтай ярилцсан.

Мөн Нийслэлд худалдан авалттай холбоотой харилцаан дээр нууцлал гэдэг асуудал хэрэгжих ёсгүй. 2022 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар харьяа төсөвт байгууллагууд нийтлэг үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмжийг шууд худалдан авалт хийхээр эрх зүйн орчныг нээж өгсөн.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчтэй шууд харилцаж худалдан авалт хийх боломжтой. Болж өгвөл худалдан авалтыг нээлттэй явуулах. Дээр нь нийслэл дээр байгаа авлига албан тушаалтай холбоотой, хүнд суртлыг яаж хялбаршуулах вэ, цахимжуулах вэ гээд аль болох олон зүйлийг системтэй л явах ёстой юм билээ. Косметик засвар хийгээд явахгүй, хэцүү. Засагдахад амаргүй. Шийдвэр гарсны дараа хийх ажлынхаа талаар мэдээлэл өгье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 4 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 12 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top