x

Лу.Гантөмөр: Ардчилсан нам дундаж давхаргыг хамгаалсан бодлого хэрэгжүүлнэ

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа.

-Ардчилсан нам эв нэгдлээ бүрэн дүүрэн хангаж чадав уу гэдэгт монголчууд, тэр дундаа танай хувь заяанд санаа зовдог хэсэг ихээхэн анхаарч байна. Та үүнд тодорхой хариулт хэлээч?

-Ардчилсан нам хуваагддаг, хоорондоо хэтэрхий өрсөлддөг байдал бол нэгдүгээрт, хамтын удирдлага байгаагүйтэй холбоотой гэж харж байна. Намд нэг хүний засаглал тогтоохыг зарим нэг нь оролдсон. Харамсалтай нь Ардчилсан нам бол эрх чөлөөг эрхэмлэдэг хүмүүсийн нэгдэл учраас нэг хүний бодлого, удирдлагад ороход их төвөгтэй. Тиймээс хамтын удирдлагын зарчим руу шилжиж байж бүгд эвэндээ орно. Менежмент дээрээ анхаарвал болохоор юм байна гэсэн дүгнэлтийг бид олон судалгааны үндсэн дээр гаргасан. Яагаад эв нэгдлийг чухалчлаад байна гэхээр бид бараг хагас жилийн хугацаанд намын гишүүдтэйгээ ярилцлаа. Намын гишүүдийн 80, 90 хувь нь эвийг хичээх хэрэгтэй гэдгийг тэргүүн эгнээнд чиглэл болгож байна. Эвийг хичээх технологи, менежмент нь юу вэ гэхээр хамтын удирдлага. Хамтын удирдлага хаана хэрэгжих вэ гэхээр Улс төрийн зөвлөл дээр хэрэгжинэ. Өдөр тутмын улс төрийн бодлого гаргадаг түвшиндөө хамтын удирдлагыг оруулахгүй бол болохгүй. Энэ асуудлаа бүрэн дүүрэн шийдэж чадсан. Институцийн хувьд бэхжихэд стратеги хэрэгтэй. Хоёр дахь шийдэл нь алсын стратегитай болж, түүнийг тойрч АН-ын гишүүд цул болох юм. Алсын стратегийн боловсруулалт одоогоор хийгдэж байна. Сонгуулийг угтаж стратегиа танилцуулах ёстой. АН-ын гишүүд 20, 30 жилийн хугацаанд тэрхүү стратегид төвлөрч ажиллана. Өөрөөр хэлбэл нэг чиг, нэг бодолтой явна. Түүнийхээ төлөө ажиллана.

Гуравдугаарт, эрх баригч болох үеийн стратеги. Эрх баригч болсон үедээ намын ерөнхий том стратегийг байнга хангаж биелүүлэх учиртай. Засгийн газар нь стратегийн Засгийн газар байх ёстой. Хүмүүсийн амьдралд, бизнест оролцдог, үг хэлэх эрх чөлөөнд халддаг гэдэг ч юмуу салаа мөчрөөрөө хүмүүсийн амьдралд нөлөөлөх гэж оролддог одоогийн Засгийн газар шиг байж болохгүй. Ардчилсан нам аль ч цаг үедээ стратегийн ухаалаг Засгийн газрыг байгуулах ёстой. Энэ гурван зүйлийг хийхэд АН урт хугацаандаа институцийн хувьд хүчирхэгжиж, бэхэжнэ.

Дахин хэлэхэд, нэгдүгээрт хамтын удирдлагатай байх хэрэгтэй. Хоёрдугаарт, холын стратеги. Гуравдугаарт, ухаалаг Засгийн газар, ухаалаг төрийн төлөө явах хэрэгтэй. Үүнийг ажил хэрэг болгохын тулд бид анхан шат руугаа орсон бодлого хэрэгжүүлнэ. Агаарын улс төр хийхээс илүү анхан шатанд, амьдрал дунд АН бэхжих нь чухал гэж харж байгаа. Эдгээрийг ажил хэрэг болгочихвол ирээдүйд АН дахин хуваагдах, хоорондоо муудалцах зүйл гарахгүй.

-АН-ын бүтэц, зохион байгуулалт нийгмийн анхаарлыг татлаа. Эв нэгдлийг хангах үүднээс бүтцийг байгуулав уу. Яагаад 15 дэд даргатай бүтцийг байгуулсан юм бэ?

-Олон дэд даргатай болсон үндсэн шалтгаан нь бид сонгууль руу чиглэж байгаа. Намаа төлөөлж ажиллахгүй бол нэг хүн, эсвэл нэг бүтцээр бид МАН-тай өрсөлдөж чадахааргүй харагдаж байна. Учир нь МАН-ын сайд нар, агентлагийн дарга нар төрийн мөнгөөр, төрийн машинаар, төрийн зардлаар намынхаа ажлыг хийгээд байна. Бүх сайд нар МАН-ын дүүргийн, аймгийн намын даргын албаг хашиж байна. Төрийн мөнгө, төсвийн ажилтнуудын оролцоотойгоор намын ажлаа маш хүчтэй явуулж байна. Тиймээс энэ хүмүүстэй өрсөлдөхөд бидэнд олон дүр хэрэгтэй. Олон оролцогч хэрэгтэй. Олон хүн хариуцлага хүлээх ёстой гэсэн зарчим дээрээс гарч ирсэн.

Хоёрдугаарт, 15-ны сар бүтэн байдаг шүү дээ. Тэрийг би хувьдаа бэлэгдсэн. Ардчилсан нам 15-ны сар шиг бүтэн байя. Монголын төр бүтэн болох ёстой. Монголчууд элэг бүтэн байх хэрэгтэй. Ардчилсан нам элэг бүтэн байх ёстой гэсэн утгаар энэ тоог бэлгэдэж намын даргын хувьд дур мэдэн сонгосон.

Дараа нь залуу үеэ гаргаж ирье. Шинэчлэл явуулъя. АН-д дараагийн үе гарч ирэх цаг нь аль 10 гаруй жилийн өмнө бий болсон. Гэтэл нам шинэчлэл хийгээгүй гацчихсан. АН-ын дарга Лу.Гантөмөр гэдэг хүний хувьд энэ хаалгыг нээх хэрэгтэй. Гэхдээ нэг, хоёр хүнд хаалга нээгээд явахгүй. Тиймээс 10, 15-аар нь, олноор нь нээж олон түмэнд хүргэж, олон нийтэд оруулах хэрэгтэй байгаа юм. Намын даргын үүрэг хүлээхээр хариуцлага гэдэг зүйл яригдана. Үүрэг хариуцлага хүлээсэн хүн эрхээ эдлэхээс гадна үүргээ хэрэгжүүлнэ. Хариуцлагаа хүлээнэ. Ажил хийнэ. Иргэдийн, намын гишүүдийн дунд орно. Ард түмнийхээ дунд орно. Монголчуудын ахуй амьдралтай танилцана. Тиймээс намын ажил руу олон залуусыг оруулж алдаа гаргадаггүй, туршлагатай, ажил хийгээд сурчихсан дараагийн үеийг бэлтгэж, гаргаж ирэхийн төлөө хийж байгаа. Тооны хувьд миний сонголт байсан. Бүрэлдэхүүний хувьд шинэчлэгдэх алхам гэж хэлж болно. Монгол төрийг өөрчлөх, монгол төрийг шинэ бодлого руу аваачихын тулд тэрхүү хүмүүс нь өөрсдөө өөрчлөгдөх ёстой. Энэ хүмүүс нь мэргэжлийн болохын тулд нам дээр хариуцлага хүлээж, сонгууль болоход хариуцлага, үүргээ хэр гүйцэтгэсэн бэ гэдгээс шалтгаалж цааш ахиж дэвжих асуудал яригдана.

-Анхан шатандаа яаж анхаарч, ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Нэн тэргүүнд байнгын харилцаа хэрэгтэй юм билээ. Намын 15 дэд дарга аймаг, дүүрэг гэхчлэн нэг нэг бүтцийн байгууллагыг хариуцна. Өөрөөр хэлбэл, байнгын харилцаа, хамтын ажиллагаанд орж байгаа юм. Нам цөөхөн ажилтнаар дамжуулж харилцах гэхээр зарим сумтай холбогдож чаддаггүй. Зарим сумд саналаа хэлж чаддаггүй. Зарим хороо, зарим гишүүд үгээ хэлж чаддаггүй. Ингээд ойлголцдоггүй. Нэг хүн, нэг алба, нэг шугамаар тэдгээр 200 мянган гишүүн үгийг сонсож чадахгүй. Бид сошиалаар үгээ хүргэж болно. Лу.Гантөмөр гэдэг дарга хэвлэлийн хурал хийгээд ч юм уу, эсвэл танд ярилцлага өгч байгаа шиг ярилцлага өгөөд 200 мянган гишүүндээ үгээ хэлж болно. Харамсалтай нь 200 мянган гишүүний үг надад ирэхгүй. Тиймээс сая тэдгээр хүмүүсийнхээ дуу хоолойг сонсохын тулд бүх аймгаар явлаа. Бүсийн, залуу үеийн форумыг зохион байгууллаа. Бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулж байна. “Хөх Монголын-Хөх туг” аян зохион байгуулж байна. Нэг бүтцээр, нэг хүнээр дамжиж очихоор харилцааны алдаа гараад байна. Тиймээс энэ алдааг засахын тулд нэг хариуцлагатай дэд дарга нэг аймгийг хариуцаж тэр аймгийн хүмүүсийн дуу хоолойг сонсож бодлого, шийдвэр гаргахад дуу хоолойг тусгах хэрэгтэй байгаа юм. Ер нь Монголын төр ард түмнээ сонсож чаддаг, монголчуудын эрх ашгийг хамгаалж чаддаг, монгол хүн нэг номер гэдэг бодлого гаргахын тулд тэр хүмүүсийн зовлон бэрхшээл, стресс, элдэв асуудлыг мэддэг байх хэрэгтэй. Үүнийг мэдэхгүйгээр макро тоо хараад суугаад байвал, өдрөөс өдөрт Монголын дундаж давхарга алга болж байна. Тиймээс баруун төвийн намын хувьд иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалж дээдлэх, санаа бодлыг мэдрэхийн тулд анхан, дунд шаттайгаа ажиллаж чаддаг нам болгож бойжуулах хэрэгтэй.

-Орон нутгийн Ардчилсан нам даргагүй байгаа юм биш үү. Орон нутгийн намын дарга нарын томилгоог яаж хийх вэ?

-Дотоод сонгуулийн хороо шинэчлэгдсэн. Дотоод сонгуулийн хороо өөрийн бүтцийн дунд шатны дотоод сонгуулийн хороогоор дамжуулан бүх шатны сонгуулиа ойрын хугацаанд хийнэ. Ингэснээр намын хороод хуралдаж өөрсдийн даргыг солих нь сольж, үргэлжлүүлэх нь үргэлжлүүлж тодорхой шийдэл гаргана. Ингээд намын хороод бүтэн болохоос гадна намын удирдлагуудыг сонгох ажлууд хийгдэнэ. Урьд нь хэн хийх, хэн зохион байгуулах вэ гэсэн маргаан Дотоод сонгуулийн хороонд гараад байсан. Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороонд гарсан маргаанууд арилж байгаа нь давуу тал болж байна.

-Нийслэлийн Ардчилсан намын даргын асуудал нийгмийн анхааралд байх шиг байна. Янз бүрийн л мэдээ, янз бүрийн нэрс харагдах юм. Нийслэлийн Ардчилсан намын даргаар хэнийг тавих тухай асуудалд та тайлбар өгөөч?

-Нийслэлийн Ардчилсан нам бол том бүтэцтэй байгууллага. Есөн дүүргийн төлөөлөл орж Нийслэлийн намын хороо өөрсдөө шийддэг эрхтэй. Би тэр эрхэнд халдмааргүй байгаа юм. Лу.Гантөмөр гэдэг дарга бодлого явуулж, ямар нэгэн байдлаар Нийслэлийн намын хорооны бүрэн эрхэд халдахгүй гэсэн зарчим барьж байгаа. Тиймээс хэдийгээр өнөөдөр Нийслэлийн намын хорооны үйл ажиллагаа сайнгүй байна, Нийслэлийн намын хороо эзэнгүй байна гэдэг бэрхшээлүүд байгаа ийм үед намын дарга үүрэг гүйцэтгэгч тавьж болно. Миний хүндэтгэлтэй хандаж байгаа зүйл бол энэ том бүтцийг би өөрөө мэдэж, сайн дураараа зохион байгуулахад хүнд байна. Дээр хэлсэн сонгуулиудыг өөрсдөө хийж шинэ даргаа тодруулах нь зөв. Тэрхүү сонгогдсон даргаа тойроод менежментээ хийх хэрэгтэй. Нийслэлийн нам гэдэг бол Монгол Улсын тал болчихоод байна шүү дээ. Тиймээс энэ намын санаа бодол, хүсэл зориг руу шууд халдах бодол надад алга. Хэвлэлээр гарч байгаа нэр ус бол сонгогдох магадлалтай хүмүүсийн талаар яригдаад байна. Оргүй хүмүүс биш л дээ. Энэ хүмүүс сонгогдох байх, магадгүй энэ хүмүүс намын даргын таалалд нийцэх байх ч гэдэг юм уу өрсөлдөх гэж байгаа хүмүүс ийм яриа гаргасан гэж бодож байна. Гаргаг. Яриг. Сайн ярилцах хэрэгтэй. Олонхын дэмжлэг авч чадсан хүн нь намаа удирдах ёстой. Түүнээс Лу.Гантөмөр шууд Нийслэлийн намыг удирдана, дүүргүүдийг удирдана гэвэл миний стратеги гаргах ажил яагаад ч амжихгүй.

-Сүүлийн өдрүүдэд намын жагсаалтад хэнийг оруулах тухай асуудлаар МАН нийгэмд мэдээлэл өгөөд эхэллээ. Танай нам намын жагсаалт, нэр дэвшигчдэд ямар шалгуур тавих вэ?

-Үүнийг мэдээж намын Улс төрийн зөвлөл хамтын удирдлагын хүрээнд шийднэ. Хоёрдугаарт, Үндэсний бодлогын хороо шийднэ. Шийдвэр гаргах байгууллагууд бол эд нар. Намын дарга ямар санал оруулах вэ гэсэн миний байр суурийг сонирхож байна гэж ойлголоо. Миний байр суурь бол нэгдүгээрт, намын гишүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Хоёрдугаарт, олон нийт буюу тодорхой салбарын төлөөлөл байх хэрэгтэй. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Гуравдугаарт, илүү залуу, илүү эрч хүчтэй хүмүүсийг гаргаж ирнэ. Ямар нэгэн байдлаар бохир асуудалд хутгалдаагүй, олон түмний талархал хүлээж чадах “цэвэр улстөрч” гэж нэрлэгддэг хэсгээс бид оруулж ирэх ёстой. Ингэхийн тулд маш их сургалт хийнэ. Мэргэшсэн парламентыг бид хүсч байгаа. Ардчилсан намын үзэл баримтлал, үзэл санааг дээдэлж чадах, парламент дээр хамгаалж чадах, тэр бодлогыг хэрэгжүүлж нэвтрүүлж чадах хүмүүсийг гаргаж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Ардчилсан нам дахин сэргэлтийн үе дээрээ ирлээ хэмээн танай намынхан мэдээлж байгаа. Үүнийг нийгэм ч эергээр хүлээж авч байна. Намын шинэчлэлд үеийн асуудлыг яаж анхаарч байгаа вэ?

-Ардчилсан нам хүний нөөцийн хувьд шинэчлэгдэж байгаа. Жишээлбэл, Лу.Гантөмөр гэдэг хүн хоёрдугаар үеийн улстөрч мөн. Би Ардчилсан хувьсгалд оролцоогүй. Ардчилсан хувьсгалын үед гадаадад суралцаж байсан. Тиймээс Ардчилсан нам анх удаа хоёрдугаар үеийн партизануудыг оруулж ирлээ гэж ойлгож болно. Миний үүрэг бол гуравдугаар үеийг гаргаж ирэх, гуравдугаар үеэ бэлтгэх. Учир нь монгол төрийг удирдахад туршлага хэрэгтэй. Бодлого хэрэгтэй.

Өнөөдрийн төрд нэгдүгээрт, бодлого алга. Хоёрдугаарт, туршлага асар нимгэн байна. Гуравдугаарт, бэлтгэгдэж амжаагүй нь яах аргагүй анзаарагдаж байна. УИХ-аас гарч байгаа шийдвэрүүд, төрийн анхан, дунд шатанд гарч байгаа шийдвэрүүд, иргэдийг дарамталж байгаа байдал, бизнест хандаж байгаа сөрөг хандлага, гаргаж байгаа мөнгөний бодлого зэрэг зүйлүүдэд төрийн туршлага алдагдсан гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс АН богино хугацаанд хүмүүсээ бэлтгэх, үзэл санаандаа үнэнч байдлыг байнга хадгалах ёстой. АН-ын эрх чөлөөний тунхаг удахгүй гарна. Тэрхүү тунхагт үнэнч байх, түүнийгээ мөрдлөг болгож төрийн ажил хэрэг болгох тухай тусгана. АН-ын нэг гишүүн аймгийн дарга боллоо гэхэд тэр аймагт байгаа бизнес цэцэглэх ёстой. Тэр аймагт байгаа ард түмний амьдрал сайжрах хэрэгтэй. Тэр боломжийг ард түмэнд олгож чадахуйц хүмүүс гарч ирэх ёстой.

Тиймээс манай намыг дараагийн үеэ бэлтгэх ажил хурдтай явж байгаа. Нэгдүгээрт, хүнээрээ ч шинэчлэгдэнэ. Хоёрдугаарт, бодлогоороо ч шинэчлэгдэнэ. Бодлого цоо шинэ байна. Дундаж давхаргыг хамгаалсан төрийн бодлогыг бид гаргаж ирнэ. Иргэд аз жаргалтай амьдарч болох төрийн бодлогыг гаргана. Тэгэхгүй бол нийгмийн 70, 80 хувь нь маш их бухимдалтай, стресстэй байна. Учир нь төр өөрөө ард түмний ахуй амьдралыг самраад байна. Амьдрал руу хэтэрхий оролцож байна. Бэлэнчлэх сэтгэлгээг туйлын их бий болгож байна. Бэлэнчлэх сэтгэлгээг бий болгохын тулд МАН төрийн зардлыг нэн их өсгөсөн байна. Тэрхүү өндөр зардлыг бий болгохын тулд бизнес эрхлэгчдийг маш ихээр дарамталж доош нь чангааж байна. Ажил, бизнесээ хэвийн хийгээд явж байсан хүмүүс төрийн харалган бодлогоос болж доошоо унаад байна. Ажилгүй болоод байна. Солонгос руу явж ажил хийхээс өөр аргагүй болж байна. Амьдралаа дахин сайжруулж дундаж давхарга руугаа очихыг бүгд хүсч, мөрөөдөж байна. Тиймээс бид шинэ бодлогоор энэ бүхнийг хангах ёстой.

Хамтын удирдлага гэдэг бол Ардчилсан намын шинэчлэл мөн. Бүх гишүүдийн оролцоо гэдэг бол АН-ын шинэчлэл мөн. Бодлогын байгууллага намын дэргэд байгуулж байгаа нь АН-ын шинэчлэл мөн. Сургалтын академи дэргэдээ байгуулсан. Х.Тэмүүжин ахлаад явж байгаа. Энэ бол АН-ын шинэчлэл мөн. Эв нэгдэлтэй байх менежментийг хийж байгаа. Энэ бол АН-ын шинэчлэл мөн. Одоо бодлогын шинэчлэл хийгдэнэ. Энэ шинэчлэлийн бодлого нь стратегитай байна. Тэрхүү стратеги монголчуудын төлөө байна. Монголын ардчилсан төрийг хамгаалахын төлөө ажиллана.

-Энэхүү бодлогоо боловсруулчихсан уу, эсвэл судалгааны ажил нь хийгдэж байна уу?

-Судалгаанууд хийгдчихсэн. Дүгнэлтүүд гарчихсан. Ерөнхий бодлогын зургууд зурагдаж байна. Бид Монголын ард түмэнд ашигтай хувилбарыг санал болгох ёстой. Түүнийгээ урт удаан хугацаанд холбиролтгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэрхүү бодлого бол дундаж бодлогыг тэлэх бодлого юм. Үүнийг ямар мөнгөний бодлого, ямар төсвийн бодлого, ямар төрийн байгууллагын шинэчлэл, ямар хуулийн засаглалаар, яаж хийж байж дундаж давхаргыг тэлэх вэ гэсэн бодлого гарч ирнэ.

-АН-д клубүүд шинээр мэндэлж байна. 20 гаруй клубтэй болчихлоо. Энэ сайн зүйл үү, эсвэл муу юу?

-АН-ын алтан зарчим юу вэ гэхээр нэгдүгээрт эх орноо бод. Хоёрдугаарт, намаа бод. Гуравдугаарт, фракц найз нөхдөө бод. Хамгийн сүүлд өөрийгөө бод. Энэ бол АН-ын үйл хэргийн алтан зарчим. Энэ зарчмыг барьж байгаа тохиолдолд бодлогын, улстөрийн, уран сайхны ямар ч клубүүд байж болно. Бүгдийг нь зөвшөөрнө. Хүмүүс эвлэлдэн нэгдэж байгаа нь сайн. Гол нь АН-ын үйл хэргийн алтан зарчмыг баримтлах хэрэгтэй. АН-ын даргын зарчим шударга байна. Ардчилсан зарчимтай байна. Хуулийг дээдэлнэ. Бүх хүнд тэгш байдлыг олгоно. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндсэн хуулийн энэхүү зарчмыг АН хатуу баримтална.

Р.Хишигжаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна 18 цаг 25 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ 19 цаг 4 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ 19 цаг 16 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа 22 цаг 9 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Өчигдөр 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Өчигдөр 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Өчигдөр 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Өчигдөр 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав Уржигдар 16 цаг 10 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ Уржигдар 16 цаг 05 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ Уржигдар 16 цаг 01 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Уржигдар 15 цаг 58 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна Уржигдар 15 цаг 54 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов Уржигдар 15 цаг 50 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ Уржигдар 15 цаг 40 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг Уржигдар 15 цаг 31 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна Уржигдар 12 цаг 01 мин Месси 80 мянган евро хандивлажээ Уржигдар 11 цаг 30 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй Уржигдар 11 цаг 20 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого
Top