x

Эдийн засаг дахь төрийн оролцооны үр дагавар

Эдийн засаг дахь төрийн оролцооны систем интервенционизмын талаар цэгцтэй ойлголт өгөх, интервенционист арга хэмжээнүүд нь зорилгынхоо эсрэг үр дүнг л авчирдаг гэдгийг мэдүүлэх нь энэ бичвэрийн зорилго юм.

Интервенционизм

Интервенционизм бол төрийн оролцоот эдийн засгийн систем. Социализмтай адилгүй нь, интервенционизм нь үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмчлөл, бизнес хийх орон зайг хязгаарлагдмал ч атугай олгодог. Өрнөдөд интервенционизмыг гуравдагч зам, дундыг баримтлах бодлого, социал демократизм, либерализм (Өрнөдөд либерализм гэх үгээр зүүний үзлийг хэлдэг), либерал ардчилал, зүүний либертаризм гэж өөр өөрөөр нэрлэнэ. Гэлээ ч эд бүгд ганц л зүйлийг буюу эдийн засаг дахь төрийн оролцооны системийг илэрхийлдэг. Интервенционистууд төрийн оролцоог хэр их, хэр бага байлгах вэ гэдэг дээр л санал зөрөхөөс зарчмын хувьд төр эдийн засагт оролцох ёстой гэх ижил байр суурьтай байдаг. Дараах нь интервенционист арга хэмжээнүүд болно.

Үнийн хяналт (Үнийн дээд болон доод хязгаар)

Үнийн хяналт гэдэг нь бараа, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоох арга хэмжээ. Үнийн хяналтын хэлбэрүүд болох үнийн дээд хязгаар (үнийн тааз), үнийн доод хязгаар (үнийн шал) нь бүхий л бараа, үйлчилгээнд ижил үйлчлэх ба хэр өндөр, хэр нам тогтоогдсоноосоо шалтгаалж нөлөөтэй байх эсэх нь шийдэгдэнэ. Үнийн дээд хязгаарыг зах зээлийн түвшнээс доогуур, үнийн доод хязгаарыг зах зээлийн түвшнээс дээгүүр тогтоосон тохиолдолд л үнийн хяналт нөлөөгөө үзүүлэх юм. Үнийн дээд хязгаарыг зах зээлийн түвшингээс доогуур тогтоовол ашиггүй ажиллахгүйн тулд компаниуд барааны нийлүүлэлтээ багасгах ба ингэснээр хомсдол үүсдэг. Үнийн доод хязгаарыг зах зээлийн түвшингээс дээгүүр тогтоовол тухайн барааны эрэлт буурч, зарагдахгүй үлдэж илүүдэл бий болно.

Бүтээгдэхүүний хяналт (Хориг)

Аливаа зүйлийн үйлдвэрлэлийг хорих үед эрэлт нь хэвээр байсаар байвал тухайн барааны үнэ нь өсөх бөгөөд хууль бус наймаа газар авна. Нийлүүлэлт нь бага байх тусам үнэ нь өндөрсдөг. Бүтээгдэхүүний хоригийн сонгодог жишээ болох 1920-1933 оны хооронд АНУ-д үргэлжилсэн хуурай хуулийн нөлөөгөөр мафиуд хүчирхэгжсэн билээ. 1985 оноос Михаил Горбачев ЗХУ-д архийг хориглох гэж үзээд бас л бүтэлгүйтсэн.

Квот

Квот нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хүчээр багасгах арга хэмжээ. Үйлдвэрлэлийн тоо хязгаартай байх учир төрийн томилсон цөөн тооны компаниуд л тухайн квот тогтоосон салбарт үйл ажиллагаа явуулна. Үүнийг төрийн картель гэнэ. Нацист Германд Адольф Хитлер, Фашист Италид Бенито Муссолини төрийн картелийн бодлогыг явуулж байсныг хүмүүс мэддэг. Харин яг тэрхүү цаг үед АНУ-д Франклин Рузвельт "New Deal" хөтөлбөрөөрөө мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг хүчээр багасган, тухайн салбаруудад төрийн картель тогтоож байсныг эдийн засагчид, түүхчид тоотой дурсдаг нь харамсалтай.

Лиценз

Лиценз тухайн салбарт шинэ компани, шинэ хүн орохыг хязгаарлан өрсөлдөөнийг хумьдаг ба бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг багасгаж, үнийг өсгөнө. Энэ бол олигополийн нэгэн эх үүсвэр. Монголд шатахуун импортлоход лиценз шаардагддаг нь, монгол иргэдэд гаднаас эм, витамин оруулж ирэх эрх байдаггүй нь аль аль барааг нь илүү үнэтэй болгодог байна.

Чанар, аюулгүй байдлын стандарт

Хэрэглэгчдийн тусын тулд гэх энэ төрлийн төрийн оролцоо бараа, үйлчилгээний өртгийг нэмэгдүүлдэг учраас жижиг, дунд бизнесийн хөгжих боломжийг нь хаана. Бизнес эрхлэгч үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд чанар, стандартаа хамгийн сайнаараа сахиулахыг хичээнэ, алдаа гаргавал дампуурдаг. Хэрэглэгч өөрөө мэдэж хаана, хэнээр үйлчлүүлэхээ сонгох учир төр энэ асуудалд хутгалдах шаардлага үгүй.

Гаалийн татвар

Импортын татвар гадны бүтээгдэхүүнийг дотоодын бүтээгдэхүүнээс үнэтэй болговол хэрэглэгчид дотоодын бүтээгдэхүүнээ сонгоно. Хэрэв ийм татвар байгаагүйсэн бол үнийн зөрүүгээр нь хэрэглэгч өөр зүйл худалдаж авч эсвэл хадгалж буюу зээлийн хүүг бууруулж бусад бизнесийг дэмжих байсан. Импортын татвар гадны бүтээгдэхүүний үнийг дотоодын бүтээгдэхүүний үнээс дээш гаргахааргүй дор тогтоогдсон байвал энэ нь төрийн санг арвижуулна. Гаалийн татвар гэдэг нэг бол төрийг, нэг бол төртэй хамссан бизнесийг хэрэглэгчдийн зардлаар тэжээдэг эд. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэрийн дор ашиглагддаг энэ татварын хохирогч нь дотоодын хэрэглэгчид юм. Хэрэглэгчид гэдэгт зөвхөн эцсийн бүтээгдэхүүний хэрэглэгчид биш, мөн үйлдвэрлэгчид ч орно. Цементийн гаалийн татвар өмнөх оны 10-р сар хүртэл Монголд 20% байсан нь үнийг нэмэгдүүлж байсан учраас төр түрдээ тус татварыг зогсоосон аж. Импортын квот, гаалийн татвар зэрэг гадаадын өрсөлдөөнийг хаасан арга хэмжээнүүдийг протекционизм гэдэг.

Гадаад валютын хяналт

Улс дахь гадаад валютын урсгалыг бүрэн хянана гэдэг зөвхөн импорт, экспортоос хамааралтай бизнесүүдийг бус нийт эдийн засгийг боомилж буй үйлдэл. Нэг валютын бусад валюттай харьцах үнийн дээд, доод хязгаарыг тогтоовол зах зээл дээр илүүдэл эсвэл хомсдол үүснэ.

Үйлдвэрчний эвлэл

Үйлдвэрчний эвлэлийн гол зорилго нь ажилчдын цалинг нэмэгдүүлэх. Үүндээ хүрэхийн тулд ажил хаялт зарлах ба үйлдвэрчний эвлэлд багтдаггүй, ажил хийхийг хүссэн ажилчдыг хүчирхийллээр далайлгаж болиулна. Хөдөлмөрийн хөлс зах зээлийн түвшингээс хэтэрсэн тохиолдолд ажилгүйдэл нэмэгдэх ба үүний үр дүнд үйлдвэрлэл буурч, эдийн засаг унадаг.

Татаас

Чөлөөт зах зээл гэдэг ашиг болон алдагдлын систем. Хэрэглэгчдийн хүссэн зүйлийг бага өртгөөр үйлдвэрлэж чадаж байгаа нь үлдэж, чадахгүй нь дампуурна. Харин татаас бол төр ялагчийг сонгодог, зах зээлийг гажуудуулдаг, чөлөөт өрсөлдөөний эсрэг чиглэсэн олон интервенционист бодлогуудын нэг. Өртгийг нь татвар төлөгчид төлнө. Хөгжлийн банк, элдэв сангууд нь тендертэй нэгэн адил татаасын хэлбэр юм.

Монополийн эсрэг хууль

Зах зээлийн эдийн засагт аливаа компанийг салбартаа монополь болгодог цорын ганц зүйл нь хэрэглэгчдийн шийдвэр. Компани монополь байна гэдэг хэрэглэгчдийг бусадтай харьцуулахад илүү хямд, илүү чанартай бүтээгдэхүүнээр хангаж байна гэсэн үг. Чөлөөт өрсөлдөөнөөр гарч ирсэн монополийг хүчээр устгах нь хувийн өмчид халдаж буй хэрэг. Хэрэглэгчийн сонголтоос бий болсон монополийг төрийн оролцооны улмаас үүссэн монопольтой адилтгаж болохгүй. Монополийн эсрэг хуулиар далайлгаж ШӨХТГ "Юнивишн" ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан нь эцсийн эцэст хэрэглэгчдийг л хохирооно.

Татвар

Татвар их байх тусам иргэдийн амьдралд хутгалдах төрийн цараа томорч, хүний ажиллах сэдэл буурна. Энэ бол хийснээс нь аваад хийгээгүйд нь өгдөг дээрэм. Татвараар санхүүждэг янз бүрийн төрийн үйлчилгээг иргэд хэрвээ татварлуулаагүй байсан бол өөрсдөө авчихаж чадах байсан. Хүний амь нас, хувийн өмчийг хамгаалахаас бусад зориулалттай татварууд нь төрийн хулгай, хуулийн завхралын үндэс болдог. Түүнчлэн, татвар нь хувийн хэвшилд хэрэглэгдэх байсан эдийн засгийн нөөцүүдийг төрд булааж авч өгдөг. Ард олон баригдаж дууссан төрийн бүтээн байгуулалтыг л харахаас баригдаж болох байсан хувийн хөрөнгө оруулалтыг хардаггүй. Үүнийг 173 жилийн өмнө Францын эдийн засагч Фредерик Бастиа "Ил харагдах, үл харагдах" номоороо тайлбарласан.

Төрийн монополь

Интервенционист, холимог эдийн засгийн системд төр боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбаруудыг өөрийн мэдэлд авдаг. Зах зээлийн өрсөлдөөн, чөлөөт үнэ салбарт нь үгүй, ажиллагсад нь хэрэглэгчдээс хамааралгүй байдаг учир үйлчилгээнийх нь чанар муу байх нь эдийн засгийн хууль. Өнөөдөр Монголд төрийн монопольт сектор бүр дампуурчихсан. Харин социализм гэдэг бол бүх сектор дахь төрийн монополь.

Мөнгөний нийлүүлэлт

Цаасан мөнгө материаллаг баялгийг бий болгодоггүй. Өөрөөр хэлбэл, мөнгө хэвлэлт нь баялгийн дахин хуваарилалт. Шинэ мөнгөнд хамгийн түрүүнд хүрсэн хүмүүс хожих бол бусдад нь дарааллаас нь хамаарч мэдрэгдэнэ. Ихэнх нь хохирно. Энэ үзэгдлийг эдийн засгийн ухаанд "Кантильон эффект" гэдэг. Төв банкны шинээр нийлүүлсэн мөнгө иргэдийн гар дээр шууд очвол хэрэглээний барааны үнэ өснө. Зээлийн хүүг бууруулахад зориулж мөнгө хэвлэн арилжааны банкуудаар тараавал энэ нь эдийн засгийн мөчлөгийг, цаашлаад уналтыг авчирдаг. Шинэ мөнгө банкнуудаар дамжин бизнесүүдэд хүрэхэд энэ нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнийг болон хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлнэ. Учир нь материаллаг баялаг өсөөгүй, цаасан мөнгө л нэмэгдсэн. Зээлийн хүү буурсанд найдаж шинэ хөрөнгө оруулалт эхлүүлсэн маш олон компани эхлүүлснээ дуусгаж чадахгүй, чадлаа ч өртөг нь маш өндөр болсон байх юм. Эдгээр буруу хөрөнгө оруулалтууд өөртөө бодит нөөцийг татсан болохоор бусад зүйлсийн үйлдвэрлэлийг багасгадаг. Нөөцийн буруу хуваарилалтаас (misallocation of resources) шалтгаалж үйлдвэрлэлийн хүчин зүйлс нь хомсодсон, үйлдвэрлэлийн өртөг нь өссөн компаниудаас хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн зүйлсийг үйлдвэрлэж чадсан нь амьд үлдэж, чадаагүй нь зарагдаагүй үлдсэн бараануудтайгаа хоцрох буюу дампуурахдаа тулна. Монголд төв банкны Ипотекийн хөтөлбөр зогсоход барилгын салбар сүйрэх нь тодорхой. Хүчээр хиймэл эрэлтийг бий болгодог Ипотекийн хөтөлбөр үргэлжилсээр байх аваас төгрөг үнэ цэнээ алдсаар байх болно.

Дүгнэлт

Монголд төрийн үйлчилгээнүүд чанаргүй байгаад, төртэй хамссан бизнесүүдийн монополь тогтсонд, төрийн сангийн хулгай арилдаггүйд, хууль ёс завхарсанд, төрийн авлига устдаггүйд, халамж нэхдэг паразит анги бий болсонд, эдийн засаг царцанги байдалд ордогт, улмаар буурдагт интервенционист арга хэмжээнүүд буруутай.

Нийтлэлийг бичсэн: Мизес Монгол ТББ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоолоо Өчигдөр 11 цаг 22 мин Монгол-Японы харилцаа1990-1998 Өчигдөр 09 цаг 31 мин Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг Их Британи улс нийлүүлнэ Өчигдөр 09 цаг 02 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг Өчигдөр 08 цаг 54 мин Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна Өчигдөр 08 цаг 44 мин Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа Өчигдөр 08 цаг 41 мин Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй Өчигдөр 08 цаг 33 мин Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа Өчигдөр 08 цаг 29 мин Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар Өчигдөр 08 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан Өчигдөр 08 цаг 22 мин Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо Уржигдар 16 цаг 20 мин Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ Уржигдар 16 цаг 16 мин Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш Уржигдар 16 цаг 13 мин Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) Уржигдар 16 цаг 06 мин Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ Уржигдар 15 цаг 49 мин Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа Уржигдар 15 цаг 45 мин ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв Уржигдар 13 цаг 32 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв Уржигдар 11 цаг 52 мин Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна Уржигдар 11 цаг 30 мин Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ Уржигдар 11 цаг 17 мин
iИх уншсан
Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ... Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа Ц.Дөчинесөнжил: Тэдний хүссэн үнээр газраа зарвал миний амьд... "Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын... Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатг... Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баярт... Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ... ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан ...
Top