x

Д.Эрдэнэбат: Аз нь ард түмэнд очсон бол болоо доо

Цар тахалын хатуу хөл хорионы үед Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр монголчуудыг нэг удаа баярлуулсан. Ерөнхий сайдын зүгээс “Цар тахалын хүнд цаг үед нийт ард иргэд, аж ахуйн нэгжийн халуун, дулаан, цахилгаан... гэхчлэн хэрэглээний бүх зардлыг “Эрдэнэт” үйлдвэрээс дааж байна. “Эрдэнэт” үйлдвэр эх орны мэдэлд 100 хувь ирсэн нь монголчуудад ийм сайхан боломжийг олголоо...” гэж мэдэгдсэн.

Яг тэр өдөр Д.Эрдэнэбатад хорих ангийн нэгэн албан хаагч баяр хүргэсэн байдаг. УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан, Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайд байхдаа Засгийн газрын 330 дугаар тогтоолд гарын үсэг зурж, ОХУ-ын “Ростех”-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголд авчирсан юм. Харин энэ гавьяаныхаа төлөө шоронд ял эдлээд сууж байсан Д.Эрдэнэбатад тэр үед юу бодогдож суусныг мэдэхгүй.

Гурван жилийн өмнө буюу 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн хуралдааны танхимд хэлсэн үгийг “Өдрийн сонин”-ы архиваас гаргаж, бүрэн эхээр нь хүргэж байна.


Энэ шүүх хуралд оролцож байгаа бүх хүнд энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ эрүүгийн гэх “хэргийг” бид есөн өдөр хэлэлцлээ. Олон хүний оролцоотой, их ч нүсэр “хэрэг” юм шиг байна. Яг үнэндээ улс төрийн нөлөөлөлтэй, маш ээдрээтэй, ийм асуудлыг хэлэлцэж байна.

Аливаа нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан яллаж шүүж, гэм бурууг тогтоож хүний хувь заяаг шийдвэрлэхийн тулд гарцаагүй хэргийг бүх талаас бүрэн бодитой үнэн баримтуудаар нотолж, түүнийг шүүх шинжлэн судалж шийдвэрлэх ёстой. Энэ бол эхний харгалзах зүйл. Хоёр дахь харгалзах зүйл бол шүүгдэж байгаа хүн хувь хүний хувьд хэн бэ, үнэхээр тухайн хэргийг үйлдэх санаа зорилго сэдэл байсан уу гэдгийг маш нарийн судалж байж дүгнэлтээ гаргах ёстой гэж бодож байна.

Хамтарч ажилласан хүн бүр нөхөр, эсхүл дайсан биш гэдгийг би мэддэг. Би энэ олон жил төрд зүтгэхдээ өөрийн итгэл үнэмшил, зарчмыг баримталж ирсэн. Өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл бодолд нийцэж байгаа зүйлтэйгээ нийцэж, нийцээгүй зүйлээсээ салж явж ирсэн хүн.

Эрдэнэтийн 49 гэдэг хэргийг анх үүсгэхэд, улс төржилт ямар хэм хэмжээнд байхад, Эрдэнэбат гэдэг хүнийг зүсэн зүйлээр доромжлон гүтгэж дайрсан энэ дөрвөн жилийг эр хүний ёсоор тэвчиж өнгөрүүлсэн. Эрдэнэтийн 49-ийн талаар улс төрийн утгатай мэдээлэл, улс төрийн агуулгатай мэдэгдэл, үүнээс үүдэн намайг мөрдөж мөшгиж байгаа асуудалд маш тэвчээртэй хандаж ирсэн. Эрх биш үнэн мөн нь олдоно гэдэгт итгэж байсан.

Амьдрал өөрөө баян. Бид бүгдээрээ маргааш энэ хорвоод байхгүй болно. Гэхдээ бид амьдарч байгаа хугацаагаа хүн чанартай, тэгш мөртэй дуусгамаар байна.

Нэг хэсэг нь улстөржилтөд автаад, нэг хэсэг нь ойлгохгүй, нэг хэсэг нь нөгөөгийнхөө үзэл бодлыг ойлгохгүй өнгөрдөг агшин хорвоод зөндөө байдаг. Гэхдээ энэ хорвоогийн бүх зүйл дээр бүх буруутгалыг нэг талд тулгасан болгоныг миний бие хүлээн зөвшөөрч чадахгүй.

Би Аж үйлдвэрийн сайдын хувьд хоёр жил зүтгэхдээ монгол төрийн аж үйлдвэрийн бодлогыг, монгол төрийн хөгжлийг, эдийн засгийн бодлогыг хөгжүүлэхийн төлөө чин шударгаар зүтгэсэн гэдгийг олон зүйл нотолно.

Хэн нэгэнтэй үгсэн хуйвалдах, хэн нэгний давуу эрх ашгийг хамгаалах нэг ч үйлдлийг би төрд байхдаа гаргаагүй. УИХ-ын гишүүн байхдаа ч ийм хатуу зарчимтай байр суурь дээр ажиллаж ирсэн.

Өнөөдөр шүүх энэ асуудлыг шийдэхэд хүнд байгаа. Улс төрийн өнцөгтэй гэмт хэрэг гэдэг томьёолол аль ч улс оронд маш хүнд зүйл байдаг. Би өнөөдөр энэ нөхдийнхөө хамт энд яллагдагч маягаар сууж байгаа нь золиос мэт харагдаж байвч эрх зүйн тогтолцооны гажиг нь энэ өрөөнд сууж байгаа бүх хүнийг золиосонд явуулж байгаа юм.

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг монгол ардын зүйр үг бий. Өнөөдөр бид яллагдагчаар байгаа боловч дараа нэгэн цагт үнэн тогтох цаг ирнэ гэдэгт би дандаа итгэсээр байна.

Аливаа хэргийг нотолно гэдэг бол мөрдөн байцаагчдын хүний хувь заяаг шийдэж байгаа асар хариуцлагатай үүрэг гэж боддог. Харамсалтай нь нотлох баримтуудыг харахад янз янзын буруу зөрүү ойлголттой, эсхүл хүмүүс хувь хүн л юм болохоор өөрийгөө хамгаалах гэсэн айсан мэдүүлгүүд, эсвэл өрөөлийг буруутгах гэсэн хэт нэг талыг баримталсан хувийн үзэмж бүхий мэдүүлгүүд олон байгааг би ажиглалаа.

Тэр үед Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гэдэг хоёр хувь хүнтэй харьцаагүй ээ. Би тэр үед Засгийн газрын гишүүн байсан. Би Монгол Улсын Ерөнхий сайдтай харьцаж, Засгийн газрын хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж явсан.

Засгийн газрын 364 дүгээр тогтоол, 330 дугаар тогтоолыг гаргалцахдаа би аливаа нэгэн компанид үйлчилж байна гэж огт бодоогүй. Тэр үед би Аж үйлдвэрийн сайд байсныхаа хувьд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг яаж давж гарах вэ гэдэг дээр ажилласан. Энэ эдийн засгийн эргэлтийг зогсоохгүй, иргэдийнхээ амьдралыг зогсоохгүй, яаж цалин мөнгөтэй байх вэ, яаж валютын ханшийг савлуулахгүй байх вэ гэдэг дээр санаа зовниж байсан.

Би бүх хувийн компаниудыг дэмждэг байсан.

Нэг залруулга хийе. Засгийн газрын шийдвэр бол хамтын шинжтэй шийдвэр гэдгийг маш олон удаа хэллээ. Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг гаргалцсаных нь төлөө, Засгийн газрын шийдвэрт гарын үсэг зурсны төлөө Д.Эрдэнэбат надад ял өгч байна. Ял өгөхдөө хамтдаа бүлэглэж хийсэн гэж ямар ч нотлох баримт байхгүйгээр асуудалд ингэж хандаж болохгүй.

Хэрэв Засгийн газар хууль бус шийдвэр гаргасан бол, Засгийн газар өөрөө хүчингүй болгох, эсвэл УИХ хүчингүй болгоно гэсэн Үндсэн хуулийн маш тодорхой цорын ганц зохицуулалттай. Үүнийг хөндлөнгөөс хэн нэгэн шүүх эрх байхгүй. Өнөөдөр энэ жижиг зааланд нэг нэгнийгээ хараад сууж байгаа ч гэсэн бид нэг том хаалгыг нээх гэж байгаа гэдгээ хаа хаанаа бодох хэрэгтэй. Засгийн газрын бодлогын шийдвэрийг шүүж болдог юм байна, Засгийн газрын гишүүнийг яллаж болдог юм байна гэсэн үндэслэлийг энэ шүүх хурлын шийдвэр нээчих вий гэдгээс би болгоомжилж байна.

Яахаараа энэ төрд чин сэтгэлээсээ, өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээрээ зүтгэсний төлөө хэн нэгний хамсаатан болж байх ёстой юм бэ?!

Хэрэв шаардлагатай гэвэл яг тухайн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад үнэхээр тийм санхүүгийн чадавхи байсан уу гэдгийг шинжээчид гаргаад дүгнэлт гаргуулбал илүү зөв байсан юм.

Тэр үед Монгол Улсын эдийн засаг үнэхээр хүнд байсан. Үүнийг өнөөдрийн эрх баригчид ойлгодоггүй юм. Үзэл бодлын зөрүү, ажлын арга барилын зөрүү, асуудалд хандах нь өөр байж магадгүй. Тэр үед 2016 оны төсвийн гүйцэтгэлийг Улсын аудитын ерөнхий газар баталгаажуулж гаргахдаа төсвийн алдагдал 3.6 их наяд байсан гэж гаргасан. Энэ бол албан ёсны нотлох баримт. Энэ тооноос харахад Монгол Улсын төсөвт Эрдэнэтийн 49 хувийг төр худалдан авах ямар ч боломжгүй байсныг нотолж байна.

Прокурорууд, “хохирогч” нар УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг, тэрний гаргалгаа дарааллыг яг энэ хэрэгтэй холбож, ярьж эхлэхэд би эргэлзэж эхэлсэн. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт бол улс төрийн дүгнэлт, огт мэргэжлийнх биш. Үүнийг туйлын үнэн гэж авч үзэж нотлох баримтад оруулах юм бол энэ нь өөрөө улс төрийн хэрэг болно.

Одоо ингээд харахад яг энэ “гэмт хэрэг” дээр авч байгаа зүйлчлэлүүд нь энэ улстөрийн дүгнэлтийн схем байна. Хэрэв энэ дүгнэлтийн схемийг итгэл үнэмшил болгоод явж байгаа бол би энэ хэргийг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт эргэлзэж эхэлж байна. Улс төрийн бодлого шийдвэр, улс төрийн өрсөлдөөнд сонгуулиар иргэд сонгогчид дүн тавьдаг болохоос шүүхийн танхимд шүүдэггүй нь ардчилсан улс бүрд тогтсон дэлхий нийтийн жишиг юм.

Энд сууж байгаа “хохирогчид” ч тэр, улсын яллагчид ч тэр, шүүгч та нар сайхан залуучууд. Үнэн зөвийг ялгах ёстой. Хамт ажилласан хүн бүрийг ялтан гэж үзэж болохгүй. Хамт ажилласан хүн бүрийг хамсаатан гэж үзэж болохгүй. Засгийн газарт ажиллаж байгаа 16 гишүүнийг бүгдийг нь “нэг бүлэглэлийн” гишүүд, хамтарч шийдвэр гаргасан гэж яллаж болохгүй.

Үүний үнэн мөнийг хөдөлшгүй баримтаар тогтоох үүрэгтэй болохоос биш хангагдаагүй баримтыг нотолгоо болгож, ял өгч болохгүй.

Прокуроруудыг битгий улс төрийн талаас нь анхаараасай гэж хүсч байна. Зовлон байгаа гэдгийг би мэдэрч байгаа. Энэ “хэргийг” анх үүсгээд намайг яллагдагчаар татаад байцаалт авахад мэдэрч эхэлсэн. Үнэхээр ямар үед намайг яллагдагчаар татах, эсхүл татахгүй вэ гэдэг нь хэргийг хэрэгсэхгүй болгосон болон сэргээсэн тогтоолууд, түүний ямар цаг үед гарч байснаас маш тодорхой харагддаг. Тэгээд тэрхүү улс төрийн нөлөөний тусгал энэ зааланд орж ирж үргэлжлээд явж байна.

Аж үйлдвэр гэдэг бол өөрөө том хүрээний сэдэв. Ялангуяа эдийн засгийг цаашдаа энэ улсын ард түмнийг хоолтой ундтай байлгах, энэ улсыг мэргэжилтэй боловсон хүчинтэй байлгах, аж үйлдвэрийн суурь үйлдвэрлэл хоёрхон зүйл дээр тогтдог гэдгийг би сайн мэднэ. Энэ юу вэ гэхээр гангын үйлдвэрлэл, нөгөөдөх нь эрчим хүчний үйлдвэрлэл. Тэнд дэд бүтцийг байлгах нь төрийн үүрэг. Хамгийн нэн тэргүүний бодлого байсан гэдэг нь өнөөдөр ч хэвээрээ байгаа.

Би юмыг тэр өнцгөөс нь хардаг. Тэр өнцгөөс нь харж шийдвэр гаргалцаж байсан.

Аливаа улс төрийн шийдвэр тухайн гарсан цагаасаа үр ашиг, үр дүн нь шууд илэрдэггүй. Аливаа улс төрийн шийдвэр тодорхой цаг хугацааны дараа үнэн зөв нь тогтоогдож үр дүнгээ үзүүлдэг.

Эрдэнэтийн 49 хувь. Би шүүгчийн надаас санаа зовоод асууж байгаа асуулт дээр ойлгож байна. “Та ингээд ийм юман дээр гарын үсэг зурчих гэж дээ” гэж. Би тэр үед бодсон. Бодолгүй яахав. Гэхдээ болгоомжилсон. Ийм улс төр ирнэ гэдгийг би мэдсэн. Гэхдээ өөрийгөө шоронд ортол улстөржинө гэж тэр үед би бодоогүй.

Засгийн газрын 330 дугаар тогтоол. Дахиад олон жил яригдана. Үүний салхийг би хагалж байгаа. Хэрэв Д.Эрдэнэбат гэдэг хүн 330 дугаар тогтоолд гарын үсэг зураагүй бол ОХУ-ын “Ростех”-ын эзэмшиж байсан 49 хувь Монголд орж ирэхгүй байсан нь туйлын үнэн.

Би нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Нэгдүгээрт, Засгийн газрын 330 дугаар тогтоол азтай бас эзтэй тогтоол болсон.

Аз гэдэг талаас ярих юм бол Монгол Улс энэ тогтоолын ачаар Эрдэнэтийгээ 100 хувь эзэмших боломж гаргасан тогтоол болсон. Эз гэвэл өнөөдрийн энэ улстөржилт. Намайг энэ тогтоолоор ямарваа нэгэн “бүлэглэлд” оролцуулан яллах гэсэн оролдлого байгааг би эсэргүүцэж байна.

Энэ Монгол Улсад тэр Монголын бүлэглэл гэж нэрлэнэ үү, компани гэж нэрлэнэ үү тэр нөхөд оруулж ирээд Эрдэнэт Монголд үлдсэн тулдаа өнөөдөр төрийн эзэмшил 100 хувь болсон. Аз нь ард түмэнд очсон бол болоо доо.

Монгол Улсын төлөө би чин шударгаар явсан. Хоёргүй сэтгэлээр явсан. Үнэхээр Оросын 49 хувь, Монгол Улсын мөрөөдөл байсан. Энэ хувийг монголчууд маань 100 хувь эзэмших нь монгол хүний сэтгэлийн эрмэлзлэл байсан учраас надад эргэлзээ байсан уу гэвэл үгүй.

Цаг хугацааны хувьд хүнд нөхцөлд Эрдэнэтийн 49 хувийг буцаагаад алдчих вий гэсэн хувь хүний болгоомжлол байсан гэдгийг хэлэх нь зөв гэж бодож байна.

Би улс орноо худалдаагүй. Надад олон хөрөнгө байхгүй. Надад илүү шунал угаасаа байхгүй. Надад тийм суурь хүмүүжил ч байхгүй.

Би харин хийсэн ажлаараа дандаа бахархдаг. Дандаа Монголд хэрэгтэй юм хийснээрээ бахархдаг. Монголоос гадагшлуулсан нэг ч юман дээр оролцоогүй. Үүгээрээ бахархдаг. Гэхдээ 2014-2016 онд хийж чадсандаа, улс төрийн элдэв янзын нөлөөлөл, дарамт байнга учирч байсан ч даваад өнөөдрийг хүргэсэн. Гэхдээ би өнөөдөр нугарах юм шиг байна. Нугарч болно оо, би.

Аливаа гэмт үйлдлийн нотлох баримт өөрөө маш тодорхой байх ёстой. Хүний амьдрал хувь заяаг шийдэх гэж байна шүү дээ. Тэр дундаа Засгийн газрын шийдвэрээр Засгийн газрын шийдвэр гүйцэтгэсэн Засгийн газрын гишүүдийн хувь заяа. Үүнийг ямарваа нэгэн улс төрийн дүгнэлтэд үндэслэж, схемчилсэн маягаар асуудалд хандаж болохгүй. Хувь хүний хувьд ч тэр, найз нөхдийн хувьд ч тэр санал нийлэхгүй олон зүйл гардаг.

“Д.Эрдэнэбат нарын долоон хүний хэрэг”, Эрдэнэбат гэж хар хулгайч, Эрдэнэтийн 49 хувийг хулгайлаад ард түмний өмчийг хулгайлаад идчихсэн гэмт хэрэгтэн. Өрөвдмөөр ч юм шиг, эсвэл үзэн ядмаар ч юм шиг.

Би зөвхөн үнэн, зөвхөн цагаан гэж өөрийгөө зөвтгөхгүй. Би тэр том нүсэр ажлуудын дунд байхдаа алдаа гаргасан байх. Гэхдээ алдахаасаа оносон нь их учраас бахархдаг. Би яахаараа эцсийн эцэст үр хүүхдүүдийнхээ, найз нөхдийнхөө, намайг дэмждэг мянга мянган хүмүүсийнхээ өмнө авлигачаар цоллогдож, ял авах ёстой юм бэ. Яахаараа өнөөдөр хийгээгүй хэргийн төлөө, өөрийнхөө хувь хүний үзэл бодол, итгэл үнэмшилээ зөв гэж үзэж байгаагийнхаа төлөө яллуулж чимээгүй суух ёстой юм бэ.

Хардах, сэжиглэх эрх хэнд ч бий. Энэ бол АТГ-ын үүрэг. Хянах нь прокурорын үүрэг гэдгийг маш сайн ойлгож байна. Гэхдээ нотолгоогүй, хардалтаар хүнийг яллаж болохгүй. Энэ нь өөрөө хэлмэгдүүлэлт.

Хүнийг хэлмэгдүүлж байгаа үйлдэл бол яах аргагүй мөн гэж бодож байна.

УИХ Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар хоёр улсын хоорондын Засгийн газрын гэрээг хүчингүй болгож, төрийн эзэмшилд авсан. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Тэгээд энэ бүх зүйл хэрэгсэхгүй болсон учраас хор хохирол, нэхэмжлэхгүй гэж прокурор үзсэн байна лээ. Би үүнтэй санал нэг байна.

Энэ бол улстөрчийн гаргасан улс төрийн шийдвэрээр эцсийн үр дагавар ингэж буусанд баярлаж байгаа. Яагаад баярлаж байгаа вэ гэхээр Засгийн газрын 330 дугаар тогтоол гарсны дараа энэ тогтоолыг үндэслэн Засгийн газар ОХУ руу бичиг явуулж, хэн оруулж ирсэн нь хамаа байхгүй, тэр Оросын эзэмшлийн 49 хувь Монголд л ороод ирсэн. Бид чинь нэг Монгол Улс. Хэнээр дамжиж орж ирэх нь асуудал биш. Орж ирсэн нь өөрөө гол ач холбогдол мөн.

Монгол хүн, монгол өрх, Монголын аж ахуйн нэгж, монгол төр бид нэг ард түмэн. Бид чинь нэг л Монгол Улс. Бид нэг нэгнийгээ ялгаварлаж болохгүй.

Танай, манай, хөрөнгөтэй, хөрөнгөгүй тэрийг нь шүүх авч хэлэлцээд хэн нэг нь яллаад байдаг энэ нь Монгол Улсад хэзээ ч дахиж ингэж даамжирч болохгүй. Байж болохгүй зүйл. Энийг үеийн үед энэ төрд ажиллаж байгаа хэн ч болов санаж явах ёстой зүйлийн нэг гэж би бодож байна.

Юу ч бүтээгээгүй сайн нэртэй явснаас хийж бүтээчихээд зөв хүн явах нь чухал гэж би ойлгож байна.

Би өөрийнхөө үзэл бодол, зарчмыг зөв гэдэгт үргэлж итгэдэг.

Улстөрч хүний бодлогыг хүн болгон ойлгодоггүй юм. Улстөрч хүн гэдэг чинь өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй байдаг юм. Улстөрч хүнийг зөвхөн тэр өөрийнх нь итгэл үнэмшил, үзэл бодол нь удирддаг болохоос өөр хэн ч удирдахгүй.

Би Ардчилсан үзэлтэй хүн. Би чөлөөт эдийн засаг, хувийн өмч, хүний эрх, эрх чөлөө, энэ бүгдийн төлөө хамгаалж дандаа үгээ хэлж явдаг. Энэ бол миний итгэл үнэмшил. Миний итгэл үнэмшлээс өөрөөр өнөөдөр зөндөө яригдсан ч гэсэн би тэвчээртэй өнгөрөөж чадна.

Яагаад гэвэл хүн бүр өөрийнхөө итгэл үнэмшил, үйл хэргийн зөвтгөлийг хийж амьдардаг хорвоо.

Эцэст нь хэлэхэд би Монгол Улсынхаа эрх ашгаас урваагүй шүү. . .

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 21 цаг 23 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 22 цаг 22 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 22 цаг 35 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 22 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 22 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 23 цаг 24 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top