x

Т.Очирхүү: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ирснээр парламентын засаглалыг сайжруулахад чухал ач холбогдолтой

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх болсонд тодорхой түвшинд саналын зөрүүтэй байдал үүсээд байна.

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Хууль тогтоомжийн тухай хуулийн өөрчлөлтөөр парламентаар батлагдах хууль, шийдвэр, тогтоолуудын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах шаардлагатай байгаа юм.  30 жилийн өмнөхтэй харьцуулахад нийгэм, ард иргэд их шинжлэх ухаанч болсон байна. Цаашдаа парламент, хуулийн салбарын ажил бүхэлдээ өргөн хүрээнд шинжлэх ухаанч болох нь. Иймд Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх нь зөв.

Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн нэг чухал ажил хийж байгаа нь хуулийн төсөлд үнэлгээ өгч буй явдал. Батлагдсан хуульд ч үнэлгээ өгөх ёстой. Гэхдээ энэ нь хэн нэгэн хүн хууль уншаад үнэлгээ өгдөг асуудал биш. Энэ нь шинжлэх ухаанчаар ханддаг ажил байгаа юм. Тэгэхээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хийдэг гол ажлын нэг учраас ажил төрлийн хувьд уялдаатай болно.

Мөн  Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн нь Засгийн газрын дэргэдэх байгууллагаас статус өндөр. Хүрээлэнгүүдийг нэгтгэснээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн статус ч дээшилнэ. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн шинжлэх ухааны өргөн хүрээний мэдлэг, туршлага нь парламентад хэрэгтэй. Бид хуулийн дор амьдарна. Улсын Их Хурал хууль баталдаг тул парламентын засаглалыг сайжруулах Улсын Их Хурлын ажлыг илүү чанартай болгоход онц чухал ач холбогдолтой” гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top