x

"Польшид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой"

УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгарч байгаа өнөө үед хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч төрийн айлчлал хийж байгаад Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д талархал илэрхийлэв. Тэрбээр, Бүгд Найрамдах Польш Улс нь манай улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, идэвхтэй хөгжиж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад цаашид боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Монгол Улсын Их Хурлаас Бүгд Найрамдах Польш Улсын парламентын Дээд, Доод танхимтай хамтран ажиллана гэлээ.

Мөн Бүгд Найрамдах Польш Улс манай улсад Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч Анджей Дуда-гийн төрийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаа нь хоёр улсын иргэд хоорондын харилцааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болохыг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Польш-Монголын харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж,  улс төр, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, соёл, боловсрол зэрэг салбарт өргөжин бэхжиж буйг онцлоод энэ удаагийн төрийн айлчлал Польш-Монголын харилцааг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр, Монгол Улс нь асар их нөөц бололцоотой орон гэдгийг цохон тэмдэглээд, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэв. Хоёр улсын Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хоорондын харилцааг улам идэвхжүүлж, Элчин сайдын яамандаа ирэх оноос Консулын хэлтэс ажиллуулахаар болсныг дуулгав. Түүнчлэн Польшид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой бөгөөд оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгож, шинэ боломжуудыг нээхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа талууд илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 17 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 21 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 44 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 51 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 13 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 21 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 44 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top