x

Г.Занданшатар: Улс төрийн намуудын нэр хүнд муу байгаа нь ардчилалд сөргөөр нөлөөлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, авлигатай тэмцэх ажилд ахиц дэвшил гаргахад улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдал, улс төрийн сонгуулийн санхүүжилтээс их шалтгаалж байна. Улс төрийн нам өөрөө авлигыг өдөөгч хүчин зүйл болж байна гэж иргэд үзэж байна. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг бий болгож, намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд 2019 оны Үндсэн хуульд хийсэн нэмэлт өөрчлөлт чиглэгдсэн. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр намууд дотоод ардчилалтай байх, ардчилсан зарчимд нийцсэн байх, улс төрийн намын санхүүжилт, орлого, зарлага, ил тод, нээлттэй байх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглүүлсэн өөрчлөлтийг хийсэн. Авлига, хээл хахууль, хөгжлийн хоцрогдол, ядуурал гэх мэт олон зүйлийн шалтгаан улс төрийн намын бодлого, улс төрийн намын санхүүжилт, сонгуулиас болж байна гэж ард иргэд үзэж байна. Эдгээр асуудалд ач холбогдол өгч Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал, философи чиглэгдэх ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн тэрээр, "Сант Марал сангийн хэрэгжүүлсэн судалгаанд оролцогчдын 87 хувь нь улс төрийн намууд ард иргэдийн хүсэл зориг, санал бодлыг илэрхийлж чадахгүй байна, 46.5 хувь нь улс төрийн намууд хэрэггүй, хүчтэй ерөнхийлөгчтэй байх хэрэгтэй болжээ хэмээн хариулсан нь улс төрийн намуудад итгэх ард иргэдийн итгэл суларсныг харуулж байна гээд эцсийн дүндээ ард түмний хүсэл эрмэлзлэл, үзэл бодлыг илэрхийлэх ёстой улс төрийн намуудын нэр хүнд муу байгаа нь ардчиллын нэр хүндэд нөлөөлж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top