x

УИХ дахь эмэгтэй гишүүд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл өнөөдөр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн санхүүжилттэйгээр “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг манай улсад хэрэгжүүлж буй юм. Төслийн хүрээнд “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” сэдэвт форумыг дөрөвдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Талууд уулзалтын үеэр тус форумын ач холбогдол болоод шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар туршлага хуваалцаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл НҮБ-аас хэрэгжүүлж буй төслийн үр дүнд жендерийн тэгш байдлыг хангах тал дээр манай улсад тодорхой дэвшил гарч байгааг дурдаад, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх гэж байгаа чухал үед мэргэжлийн экспертүүдтэй уулзаж, туршлага солилцох боломж олдсонд талархалтай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, тойрогт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар, жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 байхаар зааж өгсөн. Энэ нь улс төрийн түвшинд хүйсийн тэгш байдлыг хангах тал дээр хийж буй томоохон алхам болсон гэдгийг онцлов.

Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд улс төрийн намууд анхаарах нь чухал ч иргэд сонгогчидтой тулж ажиллах, эмэгтэйчүүд сонгогдох нь ямар үр ашигтайг зөв ойлгуулах нь хамгийн чухал гэдгийг онцолж байв.

Босни-Херцеговин улсын Сонгуулийн төв хорооны гишүүн Ирена Хаджиабдич уулзалтын үеэр өөрийн улсад жендерийн тэгш байдлыг хангах тал дээр хэрхэн ажилладаг туршлагаасаа хуваалцсан. Босни-Херцеговин улс анх 1998 онд парламент дахь эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар тогтоож, хуульчилжээ. 2013 онд эмэгтэйчүүдийн квотыг дахин өсгөж 40 хувь болгосон байна. Мөн парламентаас жендерийн тэгш байдлыг хангах талаар ард түмэндээ амлалт өгсөн гэв. Энэ маш үр дүнтэй алхам болсон гэдгийг хэлж байлаа.

Мөн Латви улсын Парламентын гишүүн асан, Улс төрийн зөвлөх Лолита Чигане, өөрийн улс дахь жендерийн тэгш байдлын талаарх мэдээллийг товч хуваалцсан юм. Тэрбээр, квотын хувь өндөр байсан хэдий ч бодит байдал дээр тэр хувьдаа хүрдэггүй. Тиймээс парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг хэвийн түвшинд хүргэхийн тулд квотын хувийг аль болох өндөр байлгах нь зүйтэй гэдгийг онцолж байлаа.

Уулзалтад Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Ч.Ундрам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бүс нутгийн хөтөлбөрийн Сонгуулийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Нажиа Хашеми, Питсбургийн их сургуулийн Социологийн профессор, Үндэсний шинжлэх ухааны сангийн Социологийн хөтөлбөрийн захирал Мелани М.Хьюз, Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэнгийн хөтөлбөрийн ажилтан Хушбу Агравал, Ноттингемийн Их сургуулийн Дэд профессор Фернандо Касаль Бертоа нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top