x

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боомтын сайд нарын боловсрол, ажлын туршлага

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Боомт хариуцсан сайд нарыг шинээр томиллоо. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн асуудлаас болж албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш эзгүй байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд Боомт эрхэлсэн сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяаг томилов. Харин түүний оронд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга буюу Боомт эрхэлсэн сайдаар Б.Тулгыг томилжээ. 

Шинэ албан тушаал хүлээж аваад удаагүй байгаа хоёр сайдын эзэмшсэн боловсрол хийгээд ажлын туршлагын талаар танилцуулж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:

2006 онд БНХАУ-ын Дундад Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
  • 2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч
  • 2010-2011 онд “Оюу Толгой” компанийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх
  • 2012-2013 онд “Петровис” компанийн Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга
  • 2016-2020 онд Сангийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга,
  • 2022 оноос Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар ажиллаж байна.

Томилох үндэслэл: Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах цогц шинэчлэл хийх зэрэг тухайн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Сангийн дэд сайд болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь нийцнэ гэж үзжээ.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга:

2001 онд МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, 2009 онд АНУ-ын Колумбын Их Сургууль, 2010-2011 онд Фордамын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

  • 2001-2002 онд Дархан дээд сургуулийн багш
  • 2003-2004 онд Монгол Ардын Хувьсгалт Намд ажилтан
  • 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын даргын шадар туслах
  • 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах
  • 2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд
  • 2014-2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд
  • 2017-2018 онд “Туул ижий сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал
  • 2018-2021 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2021 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Томилсон үндэслэл: Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ажилласан,  Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эдийн засгийн коридорын яриа хэлцлийг ахиулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын даргын Ажлын албанд ажилласан улс төрийн туршлагыг харгалзан үзсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top