x

УИХ-ын дарга Г.Занданшатар Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан, хэлэлцэх асуудлын жагсаалтад "Бусад" гэдэг томьёоллоор оруулсан байсан Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ дарга Г.Занданшатар ирэх долоо хоногийн чуулганы хуралдаан хүртэл хойшлууллаа.

Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, УИХ дахь АН-ын бүлгээс хоёр тусдаа төслийг өргөн бариад байгаа. Гэвч УИХ-ын дарга захирамж гаргаж, энэ долоо хоногийн Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлаас хассан байна. Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ямар шалтгаанаар хойшлуулсан тухай гишүүдийн асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар хариулахдаа:

-"Хуулийн төслийг өглөө нь өргөн бариад, өдөр нь байнгын хороогоор хэлэлцүүлдэг байж болохгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-ын гишүүд уншиж судлах ёстой. Хариуцлагатай хандах үүрэгтэй.Тийм учраас Сонгуулийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногийн мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хойшлуулсан" гэв. 

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд зааснаар "Засгийн газраас нэн яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төсөл дээр олон нийтийн хэлэлцүүлэг хийхгүй. Хууль тогтоомжий тухай хуульд аасан шаардлагыг хангасан эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. Нэн яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төслийг УИХ дараалал харгалзахгүй хэлэлцэх" хуультай юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Тамгын газраас үүнийг хянах эрхгүй.

Саяхан батлагдаад, сүр дуулиантайгаар Ерөнхийлөгчийн хоригт орсон "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийг ч мөн УИХ энэ горимоор хэлэлцэж баталсан. Өргөн баригдсанаасаа хойш гурав хоногийн дотор эхний хэлэлцүүлгээр батлагдсан хууль. Хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд тавигдсан шаардлагыг хангасан эсэх дээр ХЗДХ-ийн сайд баталгаа гаргаж, УИХ-д өргөн барьсан гэсэн үг. Гэвч хууль батлагдсаны дараа олон нийтийн зүгээс "Энэ чинь хүний эрхийг хамгаалах тухай биш, хүнийг эрхийг хясан боогдуулах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг устгах, эсрэгээрээ албан тушаалтнуудын дур зоргыг өөгшүүлэх, хамгаалах тухай хууль юм байна" хэмээн эсэргүүцсэний үндсэн дээр Ерөнхийлөгч хориг тавихад хүрсэн билээ. 

Харин Ерөнхийлөгчийн хориг гарснаас хуулийн төслийг дахин ийм горимоор, олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр, дараалал харгалзахгүйгээр хэлэлцүүлэхгүй шүү гэдгээ хууль санаалчлах эрх бүхий субектүүдэд анхааруулсан юм байна.

Г.Занданшатар:

-"Ерөнхийлөгчийн хоригийн дараа хуулийн төслийг ийм горимоор, дараалал харгалзахгүй хэлэлцэхгүй шүү. УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгч, хууль санаачлах эрх бүхий субектүүдэд "нэн яаралтай горимоор хэлэлцүүлж өгнө үү" гэдэг шаардлагаа дахиж тавихгүй шүү гэдгийг анхааруулсан. Хуулийн заалт хэдийгээр ийм байгаа боловч  дахиж хэрэглэхгүй, хуулийн заалтыг өөрчлөх ёстой. Нэн яаралтайгаар хэлэлцэх горим дахиж  ажиллахгүй гэдэг шаардлагыг тавьж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Зөв зөв баййна
    2023 оны 04 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top