x

Н.Энхболд: Сонгуулийн зардал хэмнэх, мөнгөний нөлөөг арилгахад холимог тогтолцоо давуу талтай

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд нарын гишүүд Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Сонгуулийн зардал хэмнэх, мөнгөний нөлөөг арилгахад холимог тогтолцоо давуу талтай. Холимог тогтолцоо гэдэг нь 50 хувь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос сонгогдох зохицуулалт юм. Гадаадад сурч, ажиллаж байгаа хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс санал өгөх хугацааг нь нэмсэн. 

Өмнө нь можаритор тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулдаг байсан бөгөөд хамгийн том шүүмжлэл нь иргэдийн саналын тал хувь нь УИХ-ын гадна үлддэг гэдэг байв.

Нийт дүнгээрээ 50 орчим хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ дээр 70-80 хувийн бүрдүүлж байгаа нь шударга ёсны хувьд байж боломгүй гэж олон нийт үздэг. Мөн нийгмийн бүхий л давхаргын үзэл бодол парламентад тусгалаа олохгүй байна гэдгийг олон жил шүүмжилж ирлээ. 

Тиймээс бид Сонгуулийн тухай хуулийн төслөө боловсруулахдаа зөвхөн 2024 оны сонгуулийг хараагүй. Олон намын оролцоотой, сонгуулиудын үр дүн, нийгэм, улс төрийн амьдралд үзүүлж байгаа нөлөө, иргэдийн байр суурийг нэгтгээд хуулийн төслөө боловсруулсан. 

Сонгууль эхлэхээс жилийн өмнө энэ хууль батлагдсан байх ёстой. Энэ оны зургаадугаар сарын 20-нд багтаан батлах шаардлагатай байна" гэв. 

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд "Уг хуулийн төсөлд Засгийн газраас санал авсан. Бүх улс төрийн намын саналыг мөн тусгасан юм. Үр дүн бодитой гарна. Парламентын гишүүдийн 50 хувь нь пропорционал системээр сонгогддог болно. Өөрөөр хэлбэл 50 хувь нь Монгол Улсын нэг тойргоос сонгогдох юм. Үр дүнд нь бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, бодлого ярьдаг, сонгодог парламентын жишиг рүү орно.

Гадаадад байгаа 200 мянга орчим иргэдийн санал бодитоор тусах боломжтой болсон. Түүнчлэн эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар хуулийн төсөлд тусгасан. 50 хувийн пропорционал тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо өсөх юм. 

Хамгийн чухал зүйл сонгуулийн зардал байдаг. Энэ талаарх заалт хуулийн төсөлд орсон. Хаврын чуулганаар уг хууль батлагдвал эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухайд том дэвшил гарна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Дуламжав (172.69.252.133)
    Бүх намууд жагсаалаар оруулах хүмүүсээ дан эмэгтэйчүүдийн нэр бичвэл УИХ д эмэгтэйчүүд 50 хувийн суудал тай болно
    2023 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    МАН , АН ыг хэн ч сонгохгүй энэ чинь намын сонгууль биш Ард түмний сонгууль тэдний саналыг асуу ??? !!! Зочин
    2023 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (172.69.252.131)
    Итгэл алдарч байна
    2023 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top