x

Д.Мөн-Эрдэнийг шүүх хурал маргааш 10.00 цагаас үргэлжилнэ

Хөх хотод Ерөнхий  консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Шүүх хуралдаан эхлэхэд АН-ын зарим гишүүд Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж шүүхийн гадаа эсэргүүцлээ илэрхийлэв.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ болоод түүний өмгөөлөгчийн зүгээс хуралдаан даргалагч шүүгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 хэсэгт заасан үндэслэлээр татгалзах хүсэлт гаргасан байна. Түүний хүсэлтийг ерөнхий шүүгч хянаж үзээд “татгалзах үндэслэл тогтоогдоогүй” хэмээн үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.

Мөн Д.Мөнх-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч, прокуророос татгалзсан. Энэ хүсэлтийг даргалагч шүүгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2-т зааснаар татгалзах хүсэлтийг үндэслэлгүй хэмээн үзэж хүлээж авахаас татгалзсан байна. 

Д.Мөнх-Эрдэнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм. Түүнийг шүүхээс хоёр удаа суллаж, гурван удаа цагдан хорьсон. Прокурорын зүгээс оргон зайлах, үгсэн хуйвалдах, хэргийн материалыг устгаж болзошгүй гэх үндэслэлээр хорих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байдаг. 

Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтохын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргаж,  учруулсан хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд шилжүүлэхэд бэлэн гэдгийг хэлсэн боловч шүүгчид түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.

Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан маргааш 10.00 цагт үргэлжлүүлэн хуралдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top