x

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг яаралтай томилохыг шаардав

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан ХНХ-ын сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөний дараа МАН дотор сайдын суудлын төлөөх марафон эхэлсэн гэж болно. Гэвч Ерөнхий сайдын зүгээс дараачийн сайдыг томилохгүй удаж байгаатай холбоотойгоор салбарын ажил бүрмөсөн зогсоод байгаа талаар Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат өнөөдөр (2023.04.04) мэдэгдэл хийж, ХНХ-ын сайдыг яаралтай томилохыг шаардлаа.

С.Эрдэнэбат:

-"Сайдгүй болсноор салбарын яамны ажил бүрмөсөн зогсоод байна. Гуравдугаар сарын 30-ны дотор багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин шинэчлэх ёстой байсан ч шинэчлээгүй. Судалгаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянга, дундаж цалинг 1.6 сая гаруй төгрөг болгож байж наад захын амьжиргаагаа хангахаар байгаа.

Үндэсний статистикийн хорооноос дундаж цалин 1 сая 590 мянга болсон гэж зарласан. Дундаж цалин ийм хэмжээнд хүрсэн бол амьжиргааны баталгаажих доод түвшин 313 мянга биш байх ёстой. Ийм мөнгөөр амьжиргаагаа хангах боломжгүй. Үнэн  тоог гаргаж, зарламаар байна.

Хамгийн сүүлд төрийн албан хаагчийн цалинг нэмэхдээ дарга нарын цалинг 50 хувиар нэмж,  эмч, багш нарын цалинг найман хувиар нэмсэн. Ажлаа хийж чадаж л байгаа бол ажилчны цалин даргаасаа ч өндөр тогтож болно.

Төрийн өмчийн компанийн захирал яагаад энгийн ажилтнаасаа 10 дахин өндөр цалин авах ёстой юм. Авлига хээл хахуулиас орж ирсэн мөнгийг цалин нэмэгдүүлэхэд зарцуулна гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ амлалтандаа хүрэх ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлтөөр уул уурхайн ажилчид 14 хоног ажиллаад 14 хоног амардаг болсон. Гэтэл энэ өөрчлөлтийг далимдуулаад цалинг нь бууруулсан. Тиймээс Оюутолгой төслийн туслан гүйцэтгэгч "Уорли инженеринг" ХХК-ийн ажилчид ажил хаяад хэд хонож байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top