x

МАН-ын бүлэг: Сонгуулийн хуулийн төслийг удахгүй өргөн барина

УИХ пахь МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр хоёр асуудал хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Д.Тогтохсүрэн:

-Өнөөдөр бүлгийн хуралдаанаар УИХ дахь намын бүлгийн дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр УИХ-аас ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. УИХ дахь МАН-ын бүлэг гурван дэд даргатай байхаар намын дүрмээ баталсан. Нэг дэд дарга дутуу байсан. Тиймээс МАН-ын бүлгийн нийслэлийн асуудал хариуцсан дэд даргаар  Э.Бат-Амгалан гишүүнийг сонгосон. Үүгээр МАН-ын бүлэг дүрэмдзаасны дагуу гурван дэд даргатай боллоо.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгын газраас 2023-2024 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан. Тиймээс УИХ-ын хаврын чуулганы эхэнд хэлэлцэх ёстой хэмээн үзэж байгаа.  УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус ажлын хэсгийг ахалж байна.

Гуравдугаарт, хэлэлцэх асуудалд ороогүй боловч бүлгийн гишүүдийн зүгээс санал гаргасан. Сүүлийн үед бусдын бизнесийг дарамтлах, үл хөдлөх хөрөнгөд халдах явдал газар авлаа. Тиймээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан. Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөх хөрөнгөнд нь халдаж байгаа халдлагуудыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Эргээд МАН-ын бүлэгт танилцуулах үүрэг, чиглэл өгсөн гэв.

Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Аялал жуулчлалын  хуулийн талаар мэдээлэл хийв. 

Х.Ганхуяг:

-Аялал жуулчлалын салбарыг либералчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд эрх зүйн шинэчлэл хийхийн тулд тус хуулийг шинэчлэн найруулсан. Төр, хувийн хэвшлүүд хэн нь юу хийх талаар тодорхой болгохыг зорьсон. Татвартай холбоотой гурван төрлийн өөрчлөлт оруулахаар яригдаж байна.

Нэгдүгээрт, гадаадын жуулчид худалдан авсан барааныхаа НӨАТ-ыг буцааж авах боломжийг бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэх асуудлыг сөхөж оруулж ирж байна.Дотоодын нислэгт зарцуулагдаж байгаа түлш, сэлбэгийг НӨАТ-аас чөлөөлөгдөх асуудал хөндөгдсөнөөр дотоодын нислэгийн үнэ тодорхой хэмжээнд буурна.  Гуравдугаарт, жуулчны аюулгүй байдлыг хамгаалах асуудал хуульд нэлээд тусгагдсан гэв.

Мэдээллийн төгсгөлд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын дарга хууль өргөн барих цаг өгвөл өнөө маргаашгүй хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон” гэдгийг тодотголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top