x

О.Баасанхүү: Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг сэргээх асуудлыг УЕП нэн яаралтай оруулж ирэх ёстой

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ гаргасантай холбогдуулан АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

О.Баасанхүү:

-Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг УИХ-аас гаргалаа. Ардчилсан нам УИХ-д 11 гишүүнтэй, гэтэл нэгийнх нь бүрэн эрхийг байхгүй болголоо.

АН анхнаасаа эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлдэг гэдэг утгаараа аливаа гэмт хэрэг дээр гишүүдээ өмгөөлж, хамгаалж байгаагүй. Бид нар хулгайн хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна уу, өөрсдөө сайн дураар очиж шалгуулах ёстой гэж мэдэгдэж ирсэн. Энэний дагуу манай намын гишүүдээс эрүүгийн хэрэгт сэрдэгдэж байгаа нь хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан.

Гэвч сүүлийн хэд хоног АН болон намын даргын нэр хүндийг гутаах зорилготой, Ардын намын санхүүжилттэй гэж хардаж байгаа “УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нэг тэрбум төгрөгийг гишүүдэд өгч, худалдаж авч байна” гэсэн гүтгэлэг дайралт завсаргүй цацагдлаа. Энэ асуудлаар АН-аас ажлын хэсэг гарч, энэ асуудлыг шалгана, хууль хяналтын байгууллагаар шалгуулна.

Хоёрдугаарт, Халдашгүй байдлын дэд хорооогоор гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэхдээ АН-ын бүлгийн төлөөллийг зориуд зохион байгуулалттай оруулаагүй. Парламентад Өмнөговийн төлөөлөл хэн байх вэ гэдгийг Ардын намынхан хуйвалдааны аргаар шийдлээ. Энэ асуудалд АН  хариуцлагатай хандах болно.

УИХ-ын тухай хуулийн 9.8-ийг үндэслэн Улсын ерөнхий прокурор нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ гаргасныг бид хэвлэлээс харсан. Энэ заалт нь гэмт хэргийг шалгахаар биед нь үзлэг хийх гэхэд, орон байранд, албан тасалгаанд үзлэг хийх болоход болохгүй байгаа учраас эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага байна гэсэн үг. УИХ 9.7-г үндэслэн Өмнөговийн төлөөллийг дахин оруулж ирэх талаар УИХ-ын нэгдсэн чуулган дээр Д.Бат-Эрдэнийн бүрэн эрх нь буцаан сэргээгдсэн гэдэг мэдээллийг уншихыг бид хүсч байгаа.

Гэмт хэргийг шалгаж байгаа нэрээр хугацаагүй шалгадгийг болих ёстой. Нүүрсний хулгайн талаар манай намын зүгээс анх шүгэл үлээж, “20 орчим их наяд төгрөгийн нүүрсний хулгай байна, шалгах ёстой” гэдэг мэдээллийг миний бие хийж байсан. Гэтэл өнөөдөр тэд нэг ч төгрөгийг төсөвт оруулж ирээгүй. Нүүрсний хулгай гэдгийг бид ойлгохдоо оффтейк гэрээг шалгаад 3 их наяд төгрөгийг битүүмжлээсэй гэж хүссэн. 20 их наяд төгрөгийг оффшорт оруулсан асуудлыг шийдээсэй гэж бид хүссэн. Харамсалтай нь, сөрөг хүчин рүүгээ дайрсан, гутаасан.  Хулгайн мөнгөөрөө хэвлэлийг худалдаж авсан байдлаар явж байгаад харамсч байна.

Хууль хяналтын байгууллагад хандахад хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн асуудлыг түргэн шуурхай шалгаад, УИХ-ын тухай хуулийн 9.7-д заасны дагуу бүрэн эрхийг нь буцаан сэргээх асуудалд Улсын ерөнхий прокурорыг анхаарч ажиллахыг хүсч байна гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Хулгайчаа өмөөрч байна
    2023 оны 04 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 5 цаг 0 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 4 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 5 цаг 27 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 5 цаг 34 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 56 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 4 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 6 цаг 27 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top