x

АН-ын тамгыг шилжүүлэхгүй бол С.Эрдэнийг цагдаагийн байгууллагад өгнө

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар “АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” тогтоол гарсан. Товчхондоо, тус нам албан ёсны даргатай болсон гэсэн үг. Харин АН-ын гэрчилгээ нь Х.Баттулгад, тамга нь С.Эрдэнэд хадгалагдаж байгаа бөгөөд тэд АН-ын дарга Л.Гантөмөрт эдгээр албан ёсны тамга тэмдгийг нь өгөхгүй байгаа аж. 

Мөн С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын гэрчилгээ, тамгыг нь Ц.Туваанд хүлээлгэн өгч, ажлаа өгсөн ч удалгүй Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан, “АН-ын тамгыг дахин шинээр хийлгэн авсан” байдаг. Тэгвэл С.Эрдэнэд байгаа АН-ын тамга албан ёсных эсэхийг тогтоох Захиргааны хэргийн шүүх хурал болсон байна.

Улмаар шүүхээс АН-ын тамганы маргаантай холбоотой мэдээллийг нийтэлсэн байна. 

Тус мэдээлэлд, “Ардчилсан намаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж, 

харин “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон Ардчилсан намын тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тус тус үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Эхний нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хүчингүй болгох нэхэмжлэлд тавигдах тусгай шаардлагын нэг нь тухайн захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй захиргааны акт байх ёстой. Гэтэл Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын 1117237845 дугаарыг хүчингүй болгосны дараа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсаар Ардчилсан намд 9020120477 дугаар бүхий тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон байна.

Тодруулбал Ардчилсан намыг тамга, тэмдгийн хяналтын дугааргүй болгосон маргаан бүхий дүгнэлтийн эрх зүйн үйлчлэл нь түүнд дахин тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосноор дуусгавар болсон гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн “зөвшөөрөгдөхүйц байдал” хангагдаагүй нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзсэн.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ардчилсан намд тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар олгосон улсын бүртгэл /акт/ нь нэхэмжлэгч Ардчилсан намд эерэг нөлөөлөл бүхий, эрх олгосон шийдвэр буюу түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй тамга, тэмдгийн хяналтын дугаарыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанчлан С.Эрдэнэд олгоогүй, харин Ардчилсан намд олгосон байх ба Ардчилсан нам өөрт олгогдсон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосноор түүнд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй буюу бүртгэлийн байгууллагын эрх олгосон шийдвэртэй нэхэмжлэгч маргах эрхгүй.

Харин нэхэмжлэгч Ардчилсан нам нь бодит байдалд тамгаа эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаатай холбоотой маргаанаа иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой, нөгөөтэйгүүр тамга, тэмдэг эзэмшиж ашиглах эрхгүй этгээд намын тамгыг ашигласантай холбоотой эрх зүйн маргаан байгаа гэж үзвэл холбогдох цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах эрх нь нээлттэй юм” гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top