x

УИХ-ын дарга гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг нээлттэй хэлэлцэх санал гаргав

УИХ-ын нэгдсэн чуулганаар нүүрсний хэрэгт шалгагдаж буй гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УЕП-оос өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн орой УИХ-ын даргын нэр дээр ирүүлсэн бөгөөд хуульд зааснаар асуудлыг ажлын тав хоногт багтаан хэлэлцэх ёстой. Энэ хугацаа маргааш буюу баасан гаригийн орой дуусах юм.

Өнөөдөр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэхээр чуулганыг нээлттэй эхлүүлсэн боловч хаалттай горимд шилжив. УИХ-ын дарга Г.Занданшатар асуудлыг хаалттай хэлэлцэх үндэслэл, шалтгаан бий эсэх, төрийн нууцад хамааралтай асуудал байгаа эсэхийг тодруулахаар УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өлзийсайханд хандаж, хаалттай, эсвэл нээлттэй хэлэлцэхийг санал хураалтаар шийдэх хувилбарыг санал болгосон боловч “Дэгийн тухай хуулийн 12.2, УИХ-ын тухай хуулийн 22.2 хэсэгт заасан дагуу хаалттай хэлэлцэнэ” гэсэн хариултыг авлаа.

Дээрх хуулийн заалтуудыг харвал, Дэгийн тухай хуулийн 12.2-т “УИХ-ын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ”, УИХ-ын тухай хуулийн 22.2-т “Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ” гэсэн байдаг юм байна. 

Өөрөөр хэлбэл, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нь ямар үндэслэлээр “хаалттай хэлэлцэх“, эсвэл “төрийн нууцад хамаарах” асуудал болсныг мэдэж чадалгүйгээр чуулганы хуралдаан хаалттай горимд шилжив. Дахиад л нөгөө хуулийн хийдэл. УИХ-ын гишүүдийн үйлдсэн гэмт хэрэг нь төрийн нууцад хамаараад байна уу, эсвэл гэмт хэргийг шалгасан хуулийн байгууллагын ажиллагаа төрийн нууц болчихов уу? Ядахдаа энэ асуултад хариулт өгч байж чуулганаа хаалттай хуралдуулах ёстой биз дээ.

Хэрэв тэгэхгүй, “хаалттай учраас хаалттай” гэдэг зарчмаар асуудлыг хэлэлцээд явбал шийдвэр яаж гарахаас үл хамаараад иргэдийн дунд эргэлзээ, хардлага сэрдлэг үлдсээр л байх болно. Түдгэлзүүлэхгүй гээд шийдвчихвэл “гэмт хэрэгтнээ хааацайлсан” болж харагдана, түдгэлзүүлнэ гээд шийдсэн ч нөгөөдүүл нь “намайг хэлмэгдүүлчихлээ” гээд явна. Гурван гишүүний асуудал ямар эцсийнх нь биш. Араас нь орж ирэхээр хүлээгдэж байгаа бас бус нөхөд ч бий. УИХ-ын дарга ч гэсэн асуудлыг хөндсөн дээрээ үргэлжлүүлээд Дэгийн тухай хууль болон УИХ-ын тухай хуулиа өөрчлөх шаардлагатай юм байна л гэж харагдлаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 5 цаг 0 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 4 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 5 цаг 27 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 5 цаг 34 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 56 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 4 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 6 цаг 27 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top