x

Д.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүнээс түдгэлзэхгүйгээр мөрдөн байцаалтад оролцох нь зөв

Авлигатай тэмцэх газраас нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо энэ асуудлаар хаалттай хэлэлцлээ.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө. 

Тэрээр "Миний хувьд Өмнөговь аймгийн 70 мянган хүний төлөөлөл. Өмнөговь бол Монголын эдийн засаг төсвийг голлон авч явж байгаа аймаг. Өмнөговьчууд сайхан амьдрахын тулд төрдөө төлөөлөлтэй байх ёстой. Хоёр гишүүнийх нь эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Жилийн хугацаанд дахиж нөхөн сонгууль явагдахгүй. Өмнөговьчууд төлөөлөлгүй болохоор яах вэ? Зөв хөрөнгө оруулалт хийх нь Өмнөговьчуудад чухал биз дээ. Том хөгжлийн асуудалд оролцох нь гишүүдийн үүрэг. Хоёр төлөөлөл нь байхгүй болбол иргэд л хохирно. Тэд гишүүнээрээ дамжуулж төлөөлөх эрхээ алдана. Гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүй байлаа гээд хууль хяналтын байгууллагаас зугтаах, шалгуулахгүй байх асуудал байхгүй. Иргэдээ төлөөлөхийн тулд гишүүнээс түдгэлзэхгүйгээр хуулийн байгууллагын мөрдөн байцаах ажилд оролцох нь зөв гэж үзэж байна. Энэ асуудлыг зөв хармаар байна. Миний хувьд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй.

Прокурорын дүгнэлтэд 15 тэрбум төгрөгийн ногдол ашгийг илүү хуваарилсан гэж байгаа юм. Бүх тайланг Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж хянаж байгаа. Надад хамааралтай компанийн мөнгө л миний данс руу орсон. Хэрэв ямар нэгэн илүү зүйл үүсвэл дутуу байдал бий болно. Бусад хувьцаа эзэмшигч нарт дутуу ногдол ашиг байхгүй. Манай эхнэрийн нэр дээрх хувьцааны ногдол ашгийн мөнгө миний данс руу орсон. Эдгээр асуудлын нийлбэр нь 15 тэрбум төгрөг байгаа.

"Тавантолгой" ХК-ийн 51 хувь нь орон нутгийн өмч. Харин 49 хувь нь Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсан. 3,000 орчим хувьцаа эзэмшигч бий. Энэ ногдол ашиг дээр зөрүү гарсан гэдэг асуудал үүсээд байгаа юм. Гэмт хэргийн шинжгүй цэвэр мөнгөө хаашаа хийх нь тухайн хүмүүсийн өөрсдийнх нь асуудал. Тиймээс ямар нэгэн мөнгө угаасан зүйл байхгүй. 

Зургаан тэрбум төгрөгөөр Өмнөговь гурван МВт-ын орон нутгийн өмчит дулааны цахилгаан станц баригдаад ажиллаж байгаа. Санхүүжилтийг нь орон нутагт ногдох 51 хувиасаа шийдсэн. Бүх зүйл нь журмын дагуу явж байгаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top