x

Г.Занданшатар: Прокуророос гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар бичиг ирээгүй

Нүүрсний хэрэгт шалгагдаж буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа АТГ өнгөрөгч лхагва гаригт УЕП-т хүргүүлсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл прокурорын байгууллагаас уг асуудлаар УИХ-ын даргад хандсан буюу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллага дэмжсэн тухай "шум" үүсээд байна. Энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад,

-Одоогоор надад прокурорын байгууллагаас ямар нэг бичиг ирээгүй. Прокурорын байгууллага гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд УИХ асуудлыг хэлэлцэнэ. Ингэхдээ прокурорын байгууллагаас ирүүлсэн хуулийн үндэслэлийг харж байж УИХ шийдвэрээ гаргах ёстой. Энэ бол хувь гишүүний асуудал биш, ард түмний төлөөлөх эрх, мандатын асуудал яригдаж байгаа учраас гишүүд хариуцлагатай хандах байх. Бүх процесс хуулийн дагуу явах ёстой гэв. 

Сануулахад, прокурорын байгууллагаас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирсэн тохиодолд УИХ тав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрээ гаргах ёстой. Мөн сүүлийн хоёр хоногт, АТГ-аас УЕП луу гишүүдийн хүргүүлснээс хойш төрийн ордонд "хэнийг яаж авч үлдэх вэ" гэдэг кнопны наймаа яваад эхэлсэн гэх яриа ч явж л байгаа. Хэрвээ энэ үнэн байгаад олонхийн хүчээр гишүүдээ хамгаалж үлдэхэд хүрвэл өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагаас явуулсан ажиллагаа ямар ч үр дүнгүй болж, МАН-ын даргын амалсан "шударга ёсны тэмцэл" ухрах араандаа орно.  

Тэгээд ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг бүрмөсөн чөлөөлнө гэсэн үг биш. Хэргийг шалгаж шийдвэрлэх хүртэл хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг хамгаалалт, хуягнаасаа сугараад, жирийн иргэний нэг адилаар шалгуулна уу л гэсэн үг шүү дээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top