x

Үзэгдээгүй юм: Ж.Мөнхбатыг эзгүйд нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөв

УИХ-ын чуулганы танхимд өнөөдөр өнгөрсөн 32 жилийн түүхэнд болоогүй "цочир" үзэгдэл болов. Гэвч нэг "авууштай" нь манайхан баргийн юманд цочирдож, бэргэхээ байжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсаныхаа дараа "Би гэм зэмгүй. Гэм зэмгүй гэдгээ батлахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, жирийн иргэн болж байгаад үнэн мөнөө шалгуулна" гэсэн билээ. Ингээд прокурорын байгууллагын шийдвэрийг ч хүлээлгүйгээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг юм. Чөлөөлөгдөх хүсэлтээ бичихдээ "Олон нийтийн эргэлзээ, тээнэгэлзлэлийг арилгахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, жирийн иргэний хувиар шалгуулмаар байна. Ээж маань хүнд өвчтэй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон" гэсэн хоёр өөр үндэслэлийг хэлсэн байдаг юм. Уг нь бол аль нэг нь байхад л хангалттай, УИХ түүнийг нь хүлээж авах ёстой. Дургүй ламд дарж байж сахил хүртээлтэй биш.

Гэвч харамсалтай нь мань эр энэ хүсэлтээ өгсөн даруйдаа хил даван одсон байдаг юм. УИХ-ын дарга болон гишүүдийн өмнө түүний гараар бичсэн өргөдлөөс өөр ямар ч баримт байхгүй.

Гэсэн хэдий ч өнөөдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаас Ж.Мөнхбат гишүүний хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөллөө. Ж.Мөнхбат гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсонгүй.

Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойших 30 гаруй жилийн хугацаанд нэг бус хүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч байжээ. Заримыг нь чөлөөлсөн, заримыг нь чөлөөлөөгүй. Гэхдээ энэ бүх хугацаанд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хүн нь өөрөө УИХ-ын танхимд сууж, чөлөөлөгдөх болсон үндэслэл шалтгаанаа гишүүдийн өмнө тайлагнадаг байв. Тэгээд тэндээс нь гишүүд шийдвэрээ гаргадаг байв. Р.Амаржаргал гишүүн жишээ нь, намынхаа гишүүдтэй санал бодол зөрсний төлөө "УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон" гээд гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан удаатай. Түүнийг нь УИХ хүлээж аваагүй.

У.Хүрэлсүх жишээ нь "Эхнэрийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон" гэж хэлээд чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байлаа. Гэхдээ л хэн хэн нь чуулганын хуралдаанд өөрийн биеэр оролцож байсан. Ж.Мөнхбат шиг "хоёр үзүүртэй зүү" шидчихээд хил даваад алга болсон түүх лав байхгүй. Тийм болохоор Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн түүх манай парламынтын түүхэнд "үзэгдээгүй юм" болж үлдлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 59 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 3 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 5 цаг 26 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 5 цаг 33 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 55 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 3 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 6 цаг 26 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top