x

АТГ Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ прокурорт ирүүлжээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа АТГ өчигдөр УЕП-ын газарт хүргүүлсэн байна.  

Нэр бүхий гурван гишүүн нь нүүрсний хэрэгт нэр холбогдон АТГ-т шалгуулж байгаа.  Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх зарим арга хэмжээний явцад (гэр болон албан тасалгаа, автомашинд нь үзлэг хийх, шаардлагатай гэж үзвэл таслан сэргийлэх арга хэмжээ авах) УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх нь саад учруулж байгаа тул түдгэлзүүлэн шалгах шаардлага үүсч буй талаар АТГ-аас өмнө мэдээлж байсан.

Хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл УИХ-д өргөн мэдүүлж, УИХ энэ асуудлыг 14 хоногийн хугацаанд багтаан хэлэлцэх ёстой.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ. Мягмар гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороо Ж.Мөнхбат гишүүний хүсэлтийг хүлээн авчихаад байгаа. Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээс одоогоор зөвхөн Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Харин Т.Аюурсайханы хувьд Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд байгаа. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын хувьд одоогоор бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байна. 

УИХ-ын хувьд тэр дундаа эрх баригч нам нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ хамгаалж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй авч үлдвэл ард түмэн гудамжинд гарч, жагсах болно гэдгээ мэдэгдсээр байгаа. Иймээс эрх баригчдын хувьд энэ удаад Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, боломж хулгайлсан гишүүдийг хаацайлсан шиг байдлаар хандвал 2024 оны УИХ-ын сонгуульд МАН үсгүй болтлоо хусуулж мэдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 59 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 3 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 5 цаг 26 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 5 цаг 33 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 55 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 3 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 6 цаг 26 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top