x

Х.Болорчулуун: Хөдөө аж ахуйг дэмжих сан өр, авлагын тулам болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүнэлтийг Ж.Батсуурь гишүүн уншиж танилцуулж, хэлэлцэн дэмжиж. баталж өгөхийг хүслээ. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх ажил үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг бүхий  төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлнэ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Зарчмын хувьд ийм зохион байгуулалтад орохыг дэмжиж байна. Удирдлага зохион байгуулалт нь ямар байх вэ? Улс төрөөс хамааралтай байх юм уу? Төв дээр ганцхан ийм корпораци байгуулчихлаа, орон нутаг, аймаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай харьцаад явах юм уу? Төрийн хамаарлаас ямар ялгаатай юм бэ? 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:

-Хөдөө аж ахуйг дэмжих сан өр авлагын тулам, өглөг буяны газар болсон. Авлага, өглөгийн хэмжээ 200 тэрбумд хүрсэн. Энэ янзаар яваад байж болохгүй. Удирдлагыг сонгон  шалгаруултаар сонгоно. 

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга н.БОЛОРЧУЛУУН: 

-Компани байгуулагдсан, Компанийн тухай хууль, дүрмээр зохицуулагдаж үйл ажиллагаа явуулна. Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, сонгон шалгаруулалт зарлаж, удирдлагыг томилно.

УИХ-ын гишүүн Н.ТОГТОХСҮРЭН:

-Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт актив, өр, авлага нь хэр байна вэ? 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал Б.ЦОГТСАРАН: 

-2022 оны жилийн эцсийн байдлаар актив талдаа 382 тэрбум 642 сая 655 мянган төгрөг байна. Задалж үзвэл, эргэлтийн хөрөнгө нь 299 тэрбум, үндсэн хөрөнгө нь 83 тэрбум төгрөг. Бараа материалын үлдэгдэл 78.2 тэрбум, харилцахад 3.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өр төлбөрийг харьцуулж үзвэл богино хугацаат өр төлбөр 138 тэрбум, хугацаа хэтэрсэн өр төлбөр 18 тэрбум төгрөг байна. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-Төрийн өмчийн нэг ч компани нэмэхгүй байх талаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцсэн. Энэ бодлоготой хэр нийцэж байгаа юм бэ? Яамд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн нь авлига, мөнгө угаах талбар болсон.

Ноос ноолуур, гурил, газар тариалангийн хөтөлбөрүүд эрх мэдэлд ойр бүхий хүмүүсийг хамаарал бүхий хүмүүст давуу байдал болдог нь нэн тодорхой болж байгаа. Засгийн газрын хөтөлбөрүүд, сангууд дэмжих гэдэг нэг үгтэй. Дэмжих гэдэгт итгэхээ больсон шүү. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос биш, хар юмнууд байдаг нь тодорхой болоод байна. Баланс цэвэрлэх гээд байна уу, зүсийг нь хувиргаад. 

ХХААХҮ-ийн сайд Х.БОЛОРЧУЛУУН: 

-Өр авлага, өглөг буяны сүлжээ болсон энэ байгууллагыг ямар ч байсан төрийн өмчит корпораци болгох нь зөв. Цаашдаа олон нийтийн компани болох үйл явц идэвхжинэ гэдэгт итгэл төгс байна. Өнөөдөр авлага, өглөгийн харьцаа 200 тэрбумд эргэлдэж байна. Сан өөрөө аж ахуйн тооцоон дээрээ явж чаддаггүй, хязгаарлагдмал. Корпораци болохоор энэ байдал өөрчлөгдөнө.

Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 28 буюу 57.1 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top