x

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд ойлгох байх

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "УИХ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдах хуулийг хэлэлцэн батлахдаа Үндсэн хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Иймд хориг тавьсан. 

Уг хуулийг хэлэлцэж байхад, зарим гишүүн ийм яаралтай горимоор, УИХ-ын дэгийг зөрчин хууль баталж болох уу гэдэг асуудлыг ярьж байсан. УИХ зөвхөн энэ хууль биш аливаа хуулийг батлахдаа эрх нь хөндөгдөж байгаа талуудын саналыг авах учиртай. Мөн эрдэмтэн судлаачдын санал, гаднын туршлагыг судалж, хууль батлах нь зүйтэй. Нийгмийн хэлэлцүүлэг явуулах асуудал уг хуульд зөрчигдсөн байна гэж Ерөнхийлөгч үзэн хориг тавьсныг гишүүд ойлгох байх гэж бодож байна. 

Цахим орчны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий. Засгийн газар ч ийм байр суурьтай байгаа байх. УИХ ч энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Миний дараа дэгээрээ Н.Учрал сайд хариулж болохгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд хууль санаачилсан хүн нь хариулт өгч болдоггүй. Тиймээс дэг зөрчихгүй байхыг танд сануулъя" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top