x

МАН-ын удирдлагууд амралтын өдрийн сэм уулзалтаараа ямар тохироонд хүрэв

МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт хотоос гарч, сэм уулзацгаасан сурагтай. Тэд Тэрэлжид очиж үдийн зоог барьцгаажээ. Ардын намынхан хэзээнээсээ улс төрийн ямар нэг чухал шийдвэр гаргахдаа, тохироо хийхдээ тэнд уулздаг уламжлалтай. Энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, сайдууд болон Байнгын хороодын дарга нар, парламентын гишүүд гээд өргөн бүрэлдэхүүнтэй цугларсан тухай яриа улс төрийн хүрээнийхэн дунд хөвөрч байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс бусад нь л бараг очсон юм уу даа. Тэд хаврын чуулган эхэлж байгаатай холбогдуулан ямар улс төр хийх талаараа нухацтай ярилцсан гэх. Ярианы гол сэдэв нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яавал эвтэйхэн байдлаар явуулж болох гаргалгааг эрэлхийлж, энэ тал дээр санаа, оноогоо дэвшүүлцгээжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Зөвлөлдөж шийдье” санал асуулгаар иргэд ҮХНӨ хийх шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөс төдийлөн үр дүн харагдахгүй байна гэж иргэд, эрдэмтэн судлаачид хүртэл хэлж байв.

Гэхдээ иргэдийг төлөөлсөн төрийн хяналтын тогтолцоог бий болгохыг хамгийн ихээр дэмжсэн. Үүн дээр дөрөөлж ҮХНӨ хийх зайлшгүй шаардлагатай гэж зарим нь хэлжээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх бодлого үйл ажиллагааны хараат бус бие даасан байдлыг хангаад зогсохгүй Үндсэн хуулийн байгууллага болгох шаардлагатай гэх санал ч гарсан бололтой юм. Мөн УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх тал дээр уулзалтад очсон эрх баригч намынхан дотор дэмжсэн байр суурь илүү давамгайлсан гэнэ.

МАН-ын удирдлагуудын хөндсөн өөр нэг сэдэв нь сонгуулийн тогтолцоо байсан аж. Энэ парламентыг тарааж ирэх намар ээлжит бус сонгууль явуулах тухай асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн боловч бүдэрсэн. Уулзалтад очсон гишүүдийн зүгээс ч ээлжит бус сонгуулийн эсрэг саналтай байжээ. “Одоо бидэнд гуравхан парламентын хугацаа үлдсэн болохоор бүрэн эрхээ дуусгачихмаар байна” гэх хүслээ нуулгүй илэрхийлсэн тухай дуулдав.Парламентыг тараахгүйн тулд ҮХНӨ-ийг дэмжье гэсэн ам өчгөө ч өгсөн гэлцэх юм. Олны яриа ортой гэдэг дээ. Юутай ч хаврын улс төр хэрхэн үргэлжлэхийг одоо харах л үлдлээ. Гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөхдөө тэд байр сууриа нэгтгэхийг чухалчилсан гэнэ. Хамгийн гол нь Сонгуулийн тухай хуулийг өргөн барихад заавал УИХ-ын гишүүд гэлтгүй Засгийн газраас ч өргөн барих боломжтой. Иймд нам дотроо санаа нэгтэй дэмжих ёстой шүү гэсэн захиасыг эрх баригчид ой тоондоо ягштал мөрдөхөөр болжээ.

Ардын намын удирдлагууд энэ удаагийн уулзалтаараа эдийн засгийн нөхцөл байдал, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд олны анхаарлын төвд орсон асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ярилцсан аж. Ингэхдээ АТГ-аас яллагдагчаар татсан УИХ-ын зарим гишүүдийн асуудал, эзгүйрсэн сайдын суудалд хэн тохиромжтой байж болох гээд улс төрийн дараагийн нүүдлээ ярилцацгаажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 5 цаг 0 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 4 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 5 цаг 27 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 5 цаг 34 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 56 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 4 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 6 цаг 27 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top