x

АН: Монгол улсад дайн, хүчирхийлэл сурталчлах нь хориотой!

Ардчилсан намаас ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол улсын Засгийн газарт хандан мэдэгдэл гаргалаа.

АЖИГЛАН ӨНГӨРӨӨХ АРГАГҮЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙД

Ардчилсан Монгол улсын иргэддээ Ардчилсан нам мэдэгдэх нь;

​Монгол улсад суугаа Оросын Холбооны Улсын ЭСЯ-ны шууд оролцоо, зохион байгуулалттайгаар “Эр зоригийн хичээл” нэртэй арга хэмжээ болсныг сүүлийн өдрүүдэд манай хэвлэлүүд мэдээллээ.

Тусгаар тогтносон Монгол улсын гадаад ба дотоод бодлогын тулгуур зарчим, суурь үнэт зүйлд харшлах энэ мэт үйлдлийг ажиглан өнгөрөөх ёсгүй гэж Монгол улсын хууль тогтоох байгууллагад сонгогчдын томоохон төлөөлөлтэй Ардчилсан нам мэдэгдэж байна.

​Монгол улсад дайн, хүчирхийлэл сурталчлах нь хориотой. Насанд хүрээгүй хүүхдүүд, ерөнхий боловсролын сурагч, багш нарыг гадаад улсын дипломат байгууллагаас дээр дурдсан арга хэмжээндээ хамруулсан энэ үйлдлийг нягтлан шалгаж, иргэддээ мэдээлж, байр сууриа илэрхийлэхийг Монгол улсын Засгийн газраас Ардчилсан нам шаардаж байна.

​Монгол улсын Үндсэн хууль, гадаад бодлогын үзэл баримтлалд тунхагласан суурь зарчмуудыг тууштай хамгаалж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөний талд зогсох байр сууриа Ардчилсан нам цаашид ч хамгаалсаар байх болно.

АРДЧИЛСАН НАМ

2023.03.13.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top