x

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган болно

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар эрхэм хүндэт Ким Жун Гү-г БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар хөгжүүлэхэд Элчин сайдын зүгээс анхаарч, дэмжиж ажиллахыг хүсэв. Мөн хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн орчин, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолсон.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургууль, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран ирэх зургаадугаар сарын 13-14-нд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.

Мөн Урал-Алтайн хэлний бүлэгт багтах улс орнуудын парламентын холбоог байгуулах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахад Элчин сайдын зүгээс анхаарч ажиллана гэдэгт итгэж байна гэв. Элчин сайд Ким Жун Гү Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хангах асуудалд Монгол Улс үргэлж идэвхтэй оролцоотой байдагт талархал илэрхийлээд, цаашид хоёр улсын хооронд иргэд саадгүй зорчих асуудалд идэвхийлэн анхаарч, харилцааг урлаг, соёлын арга хэмжээнүүдээр дамжуулан идэвхжүүлэхээр төлөвлөж буйгаа дурдав.

Элчин сайд Ким Жун Гү, түүх соёлын өргөн харилцаатай, ардчилал, хүний эрхийг дээдлэх ижил үнэт зүйлсээр холбогдсон Монгол Улс нь БНСУ-ын хувьд Зүүн хойд Азийн бүс нутаг дахь чухал түнш улс гэдгийг онцлоод, Улсын Их Хурлын даргын тэмдэглэн хэлсэн зүйлсийг ажил хэрэг болгохын төлөө анхаарч ажиллахаа илэрхийллээ хэмээн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top