x

Б.Солонгоо: Шүгэл үлээгчдийн мэдээллийг 11-11 төвөөр дамжуулан авна

"Шүгэл" ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо "Авлигаас ангид, ямар нэгэн эрсдэлгүйгээр төрийн үйлчилгээг боломж нь юу байна вэ гэдэг шийдвэр процесс институцийн үйл ажиллагаа дээр анхаарлаа хандуулна. Хоёрдугаарт, тодорхой гэмт хэргийн чанартай болон хүнд суртал үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авч дүн шинжилгээ хийж ажиллана.

Иргэд маань шүгэл үлээж бидэнтэй хамтарч ажиллахад тулгамддаг нэг том асуудал бол яалт ч үгүй мэдээллийн нууцлалыг хадгалах, хэрвээ авлига, эрсдэлтэй үйл ажиллагааны талаар мэдээлбэл өөрөө хариуцлага хүлээх үү гэдэг асуудал байдаг.

Үүнтэй холбогдуулаад ирэх 7 хоногт буюу гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулахад манай ажлын хэсэг бүх талаар дэмжлэг үзүүлж, олон нийттэйгээ хэлэлцүүлэг хийж ажиллахаар төлөвлөж байна.

Нөгөө талаас манай ажлын хэсэг олон эх сурвалжаар иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжид 11-11 төв, e-mongolia болон "шүгэл ажиллагаа" нэртэй сошил хуудсуудаар дамжуулж мэдээлэл авна. Мөн шуудангийн салбарууд болон ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдийг хүлээн авах боломжтой.

Баасан гариг бүрийн өглөөний 09:00-12:00 цагийн хооронд "Шүгэл" ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй уулзалт зохион байгуулж, 11-11 төвөөр дамжуулан мэдээлэл авна. Эхний мэдээлэл авах ажил маргаашаас эхэлнэ.

Засгийн газраас улс төрийн зориг гаргаж, энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй "ТАВАН-Ш" ажиллагааны "ШҮГЭЛ" ажиллагаанд иргэдийнхээ дэмжлэгийг авч, авлигатай тэмцэхэд чухал үүрэгтэй. Иргэдийг манай ажлын хэсэгтэй хамтарч ажиллахыг уриалж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.148)
    11-11 ээр дамжихад мэдээлэлийн нууц алдагдана
    2023 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (172.69.252.149)
    11-11 д өгсөн мэдээлэл зохих эзэндээ очдоггүйг мэддэггүй юм байх даа
    2023 оны 03 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top