x

Нийт 43 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдон, ард түмнийхээ элч болон ажиллажээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын Их Хуралд сонгогдон ажилласан, одоо ажиллаж буй Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол төрийг эрдэм ухаан, ард түмнийхээ итгэл хүндлэл, хамгийн гол нь эхийн сэтгэлээр түшиж байсан, түшиж яваа, үе үеийн эмэгтэй парламентчиддаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны баярын мэнд дэвшүүлэв.

НҮБ-аас энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн сэдвийг “Инновац, технологиор хүйсийн тэгш байдлыг хангах” уриан дор тэмдэглэж байна. Дэлхий дахинаа хэрэглэж буй хиймэл оюун ухааны шинжээчид энэ салбарт 44 хувийн хүйсийн ялгаварлан гадуурхалт байгаа, 125 улсын эмэгтэй сэтгүүлчдийн дунд хийсэн судалгаагаар 73 хувь нь ямар нэгэн байдлаар цахим хүчирхийлэл заналхийлэлд өртдөг гэсэн дүн гарчээ.

Нөгөө талаар технологи, инновацаар дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах олон чухал дэвшил гаргах боломжтой. Иймд энэ жил цахим орчныг илүү хүртээмжтэй, тэгш, аюулгүй байлгахад анхаарахыг уриалсныг дурдав. Манай улсад ч цахим орчин дахь гадуурхалт, дарамтад эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг.

Иймээс нийгэм улс төрийн манлайлагч,  улстөрч, төрийн зүтгэлтэн эмэгтэйчүүддээ цахим орчин дахь эмэгтэйчүүдийн гадуурхалт, аюулгүй байдлын асуудалд нийгмээ зөв тийш хөтлөх, энэ үйл хэргийг үлгэрлэн манлайлахад хувь нэмрээ оруулж ажиллахыг уриаллаа.

 Ирэх зургадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд “Алтай дамнасан Зүүн хойд Азийн тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Улаанбаатар хотод болно. Уг уулзалт “Тогтвортой хөгжлийн зорилт-5” буюу нийгэм, эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, хүйсийн тэгш байдлыг хангах сэдвийн дор болно.

Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, эмэгтэйчүүдийн боловсрол, гэр бүлийн хүчирхийлэл, аюулгүй байдал зэрэг сэдвээр Зүүн хойд Азийн улсуудын төлөөлөл хамтран ярилцаж, туршлага мэдлэгээ хуваалцана. Бүс нутгийн хэмжээнд улс төрч, шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг энэ сэдэвт хандуулах юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийнхээ оролцоо, манлайллыг улс төр болон төр, засгийн байгууллага, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх талаар онцгойлон анхаарсаар ирсэн. Сүүлийн хоёр парламент буюу 2016-2020, 2020-2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь манай парламентын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа.

Гэхдээ энэ тоо чамлалттай, цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлаас онцгой анхаарч, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Улс төрийн намын тухай хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой илүү дэвшилтэд зохицуулалтыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Хүндэтгэлийн уулзалтад оролцсон Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл”-ийн дарга С.Одонтуяа хэлсэн үгэндээ, үе үеийн эмэгтэй парламентчдын туршлагыг хуваалцах, түүхийг баримтжуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудалд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Эмэгтэй парламентчдын анхдугаар зөвлөгөөнийг хэдхэн сарын өмнө бид зохион байгуулсан юм.

Энэхүү анхдугаар зөвлөгөөний дараа Улсын Их Хурлын даргын захирамж гарч, Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл” байгуулагдсаныг энэ баярын өдөр дуулгахад таатай байна гэлээ.

Туршлага бол чухал хүчин зүйл гэдэг нь Эмэгтэй парламентчдын анхдугаар зөвлөгөөний үеэр тод харагдаж байсан. Учир нь үе үеийн Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан Та бүхэн маань анхдугаар зөвлөгөөний үеэр санал бодлоо илэрхийлсэн нь өнөөдөр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бидэнд үнэтэй сургамж, зөвлөгөө болсон юм. Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл” байгуулагдсан нь улс төрч эмэгтэйчүүд, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн үгийг зөвхөн баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд гэлтгүй цаашид олон арга хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулж, сонсож байх бүтэц, суурь бүрдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл дурдаад улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлт дэлхийн түвшинд 25 хувь, Ази тивийн хувьд 21.5 хувьтай байна. Манай орны хувьд энэхүү үзүүлэлт 17 хувь байгаа нь Ази тивийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй дээгүүр үзүүлэлт боловч энэ үзүүлэлтийг ахиулах шаардлагатай байгаа гэлээ.

Байнгын ажиллагаатай парламентын 33 жилийн түүхэнд 8 удаа Улсын Их Хурлын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, ард түмнийхээ элч болон ажилласан бөгөөд энэхүү 30 гаруй жилийн хугацаанд анх нийт Улсын Их Хурлын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол сүүлийн хоёр удаагийн Улсын Их Хурлын сонгуулиар нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд болон нэмэгджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 45 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 49 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 12 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 19 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 41 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 49 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 12 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top