x

Б.Чойжилсүрэн: Шахмал түлшийг сайжруулах хоёр төрлийн туршилт хийнэ

Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалт гуравдугаар сарын 2-3-ны хооронд болж байна.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн агаарын бохирдлын эсрэг хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өглөө

Тэрээр "2019 оноос Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Энэ гурван жилийн туршлагаас цаашид илүү сайжруулах шаардлага үүссэн. Тиймээс хатуу түлшиндээ хоёр өөрчлөлт хийхээр судалж байна.

Эхний ээлжид сайжруулсан шахмал түлшин дээр хэрэглэж байгаа мидлингийн оронд "Эрдэнэс Тавантолгой" ХХК дээр байгаа эрчим хүчний нүүрсийг баяжуулаад гаргах туршилт хийнэ. Туршилтыг 2023 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод эхлүүлнэ.

Дараа нь 2023 оны арванхоёрдугаар сар, 2024 оны нэгдүгээр сард хагас коксожсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бэлтгэл ажил хийгдээд явж байна.

Энэ хоёр туршилт амжилттай болбол 2024-2025 оны галлагааны улиралд бүрэн шилжилт хийх бололцоо байна. Энэ тохиолдолд Улаанбаатар хотын агаарын чанарын үнэлгээ одоо байгаа хэмжээнээсээ 40 орчим хувиар буурах урьдчилсан хүлээлт байна.

Мөн энэ галлагааны улирал буюу 2023 оны намраас 2024 оны хавар болтол Улаанбаатар хотын 10,800 айлыг шөнийн цахилгаан эрчим хүчээр халаах бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top