x

Х.Тэмүүжин: Аудитын дарга нь зээл аваад сууж байдаг улс дэлхийд байхгүй

Гуравдугаар сарын 1-ний өдөр “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо.

Тус хуралд улс төрийн 17 намын удирдлагууд болон эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид уригдаж, улс төрийн намуудын шинэчлэл, сонгуулийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. 

Энэ үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Намууд тойрч суугаад энэ улс оронд болж байгаа системийн шинжтэй авлига, ужгирсан байдлын эх үүсвэр нь "нам" өөрөө гэдэг дээр бүгд санал нэгдэж байх шиг байна. Энэ асуудал дээр хэдэн гаргалгаа хэлье. 

Нэгдүгээрт, хүн болгон л яридаг боловч зориглож хийж чадахгүй байгаа зүйл "хандивын данс". Бусад улс оронд улстөрчид сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол хандивын дансаа дуртай үедээ нээдэг. Тэр дансны хугацаа 20 жил байна уу, 5 жил байна уу үл хамааран зөвхөн ямар зорилгоор "авч" байгаа гэдгээр мөнгөө цуглуулаад сууж байгаа. Тэр данс руу орсон мөнгө зөвхөн сонгуулийн үйл ажиллагаанд гарна. Хандивдагчаас жилд хэдийг авахыг тодорхой заасан, түүнээс хэтрүүлэхгүй байхыг хуулиар заачихсан. Манайд болохоор хандивын дансыг яг сонгуультай зэрэгцүүлж нээдэг. Тэр үеэс бусад үед мөнгө авч чадахгүй болохоор сүүдрийн, харанхуй мөнгөнөөс карма руугаа хийж байгаа юм. Хэн их мөнгө хулгайгаар цуглуулж чадсан нь сонгуулийн үеэр төдий чинээ санал худалдаж авна. Ийм л хуульчлагдаагүй дүрэм ажиллаж байна. 

Тэгэхээр хандивын дансыг бүхий л хугацаанд нээлттэй, хяналттай байдаг тэр зарчим руу нь оруулахгүй бол ил санхүүжилтгүй нам, ил санхүүжилтгүй улстөрчид чин хавтгаагаар нь авлигыг үүсгэгч болоод хувирчихлаа. Хандивын дансыг нээлттэй болгож, бүх хугацаанд сонгогчдыг авлигаддаг тогтолцоог халах хэрэгтэй. Зоосны нөгөө тал шиг. Үүнийг хийхгүй бол сонгогчид нь ч авлигадаа дасчихсан, улстөрчид нь ч "би ийм замаар гардаг" гэсэн зуршил болоод хувирчихсан байна. 

Хоёрдугаарт, Сонгууль болгоны дараа төр хямардаг нэг шалтгаан нь төрийн албаны ангилал. Сонгуулийн дараа солигддог, солигддоггүй улстөрөөс хамааралгүй түвшингээр нь ангилж оруулахгүй бол болохоо байчихсан. Сонгуулийн дараа хүссэн, хүсээгүй бодлого өөрчлөгддөг. Гадаад улсад "та надтай ажиллах уу, үгүй бол гарахад бэлэн байна" гэдгээ илэрхийлдэг. Манайд болохоор томилогдохдоо бөөн улстөрийн тохиргоогоор үсэрч оччихоод, яг сонгуулийн дараа Төрийн албаны хууль бариад "би өөрчлөгддөггүй хүн" гээд суучихдаг. Сүүлдээ цагдаа, хэвлэл гэж пи-ар ашиглаж албанаас нь зайлуулдаг систем тогтчихсон. Энэ системийг зөв хийгээгүйгээс болоод зарим яам дээр цэвэрлэгчээ хүртэл нутгийн хүнээрээ сольдог. Энэ бол галзуурал. 

Тэгэхээр улс төр өөрчлөгдсөн ч ямар албан тушаалыг 100 хувь тогтвортой байлгах юм, аль албан тушаалууд 25 хувь, аль нь 50 хувь гэхмэтчилэн системийг хийж авахгүй бол дүрэмгүй, хэн хүчтэй нь бүгдийг самардаг тогтолцоо руу яваад орчихлоо. 

Гуравдугаарт, намын дотоод ардчилал, дүрэмтэй холбоотой асуудлууд. Үүнийг цэгцэлж авахгүй бол намууд болохгүй байх шиг байна. Парламентийн нам төр засаг, хууль дүрэм, олон нийтийн эрх ашгийг ямар байхыг шийддэг. Монгол улсын Үндсэн хуулинд байгаа төрийн баримталдаг таван зарчим намд бас үйлчлэх ёстой. Нам нь өөрөө дотоод ардчилалгүй мөртлөө гадаа ардчилал тогтооно гэж юу байхав. Нам дотроо шударга бус авлигажсан байж гадаа гараад авлигатай тэмцэнэ гэж байхгүй. Тийм учраас намын дотоод дүрмүүдийг нэг стандартаар Улстөрийн намын тухай хуулинд хийж авахгүй бол бөөн фашист, бөөн социалист, бөөн хувьчлагдсан хувь хүний маягтай намууд ардчилалыг бий болгоно, иргэний эрхийг хамгаална, эдийн засгийг хөгжүүлнэ гэж юу байхав дээ. 

Дөрөвдүгээрт, Монгол улс сонирхолын зөрчлийн хуультай болсон. Уул нь энэ бол дэвшил. Тэр дотор чухал заалт байсан нь харамсалтай нь одоо эвдэгдцэн. Бусад улс орнуудад төрийн албыг сонирхолын зөрчилгүй, авлигагүй байлгахын тулд хяналтын үүрэгтэй албан тушаалтнууд нь ямар ч тендер, төсөв зэрэг илүү мөнгөтэй зууралддаггүй. Энэ баталгааг нь бий болгохын тулд цагдаагийн дарга, тагнуулын дарга, засгийн газрын гишүүд, ерөнхийлөгч, ерөнхий прокурор, дээд шүүхийн шүүгч нар гэхмэтчилэн нэр зааж байгаад энэ хүмүүс төртэй мөнгөний сонирхолтой байж болохгүй, хувийн компанийхаа эрх ашгийг өөрийн албан тушаал руугаа чирч авч ирж болохгүй гэдгийг хатуу заачихсан байдаг.

Манайд ийм зохицуулалт хийх гэж оролдсоныг сүйтгэчихсэн. Аудитын дарга нь зээл аваад сууж байдаг улс дэлхийд байхгүй. Төсвийн хулгайг хянаж байх ёстой хүн өөрөө хулгайчдын нэг болоод сууж байж болохгүй. Ерөнхий прокурор, цагдаагийн дарга нь тендер аваад сууж байдаг улс байхгүй. Гэтэл монголд авлига, хулгайтай тэмцэх ёстой хүн нь тэдэнтэйгээ адил хулгай хийгээд сууж байна. Үүнийг зоригтой засах, хуульчлах их л ажил байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top